x

Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа

Налайх дүүргийн Насан туршийн суралцахуйн төв 2026 оны эхний хагас жилд нийт 196 удаагийн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж, давхардсан тоогоор 4,286 иргэнийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа. Ингэснээр оны эхэнд хүн амын 20 хувийг боловсролын үйлчилгээнд хамруулах зорилтынхоо 10 хувийг хагас жилийн байдлаар хэрэгжүүлээд байна.

Үйл ажиллагааны тоон үзүүлэлт, чиглэлээс дурдвал:

Үндсэн сургалт: Нийт 190 удаагийн сургалтаар 3,831 иргэнд насан туршийн боловсролын үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс нэгдүгээр улиралд 2,030, хоёрдугаар улиралд 1,801 иргэн хамрагджээ.

Нөлөөллийн ажил: Хамтрагч байгууллагуудтай хамтран 6 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 455 иргэнийг хамруулсан байна.

Онцлох хөтөлбөрүүд: Ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах зорилгоор үсчин бэлтгэх сургалт, төрийн албаны захиалгат мэдээллийн ажилтан бэлтгэх сургалт, Хүүхдийг ивээх сантай хамтарсан тогтвортой хөгжлийн сургалт, мөн 505 иргэнийг хамруулсан эрүүл харилцаа, сэтгэл зүйн боловсролын модулиудыг хэрэгжүүлжээ.

Тус төв цаашид сургалтын орчны тав тух, хүртээмж, чанарыг сайжруулж, иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 4 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 4 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 4 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 6 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цаг 44 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 8 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 10 цаг 13 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top