x

“Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголын зэс”-ээс шилжсэн гэв

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

Тэд талбай дээр өлсгөлөн зарласан иргэдийн тухай болон УИХ дотор “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлэг байгуулсан тухайгаа, мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь зарагдсан тухай мэдээллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 25-нд УИХ-ын даргыг чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлсэн ч янз бүрийн арга саам хайгаад уг асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулсан. Энэ нь нийгэмд маш их бухимдал үүсгэсэн. Бидний 39 гишүүн ч гэсэн нэлээд сэтгэл дундуур байна. Хамгийн гол нь талбай дээр 15 хоног тэмцэж байгаа олон зуун иргэдэд энэ бол үнэхээр хүнд цохилт болсон байна лээ. Тиймээс тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн. Бид хэдий мягмар гаригт асуудал шийдэгдэнэ гэдгийг учирласан ч эхлээд 7 иргэн дараа нь 5 иргэн өлсгөлөн зарлаад байна. Энэ хүмүүс дотор 69 настай ахмад хүн байна. Эрдэнэтээс ирсэн нэг ахмад 60 гаруй цаг өлссөнөөс бие нь муудаад эмнэлэгт хүргэгдээд байна. Гэвч тэмцлээ зогсоохгүй гэж байгаа. 40 гишүүн бичиг бариад, Ерөнхийлөгч хууль санаачилж батлуулаад байхад арга саам хийгээд алх атгаад суугаа, ард түмний төрийн эрхийг авчихсан нөхөр маргааш буухгүй бол бид ч бас маргааш өлсгөлөн зарлаж буй иргэдтэй нэгдэнэ. Тиймээс маргааш шийдвэр гарах хүртэл өлсгөлөнгөө зогсоохыг уриалж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бид Монголын байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил хууль бусаар худалдан авсныг УИХ-ын гишүүд тэмцэл өрнүүлж Монголын төрд авсан. Мөн Тавантолгойн орд газрын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллароор олгох гэж байсныг мөн зогсоосон. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гадны компаниуд шаардлагатай баримт, материалыг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна. Энэ материалиудыг гаргаж өгөхгүй бол ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт үнэн бодит гарахгүй. Тиймээс бид УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байна. Монгол Улс баялагтаа эзэн болсон тохиолдолд нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бүлгийн зүгээс нэн түрүүнд хууль, шүүхийн байгууллагуудад өргөсөн тангараг, эх орондоо үнэнч, улс төрчдөөс хараат бус хүмүүсийг ажиллуулах болно. Мөн бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаж, Монголбанк, Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг гадны компанид худалдсан тухай мэдээллийг шалгасан. Энэ мэдээлэл үнэн.

Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч компани Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатын байгууллагаар хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг батлуулжээ. Тодруулбал, Сингапурт үүсэн байгуулагдсан компанийг эзэмшигч 1995 онд төрсөн Б.Номуундарь гэх охин байна. Энэ хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан гэв. УИХ-ын дөрвөн гишүүн өнгөрөгч баасан гаригт мөн хэвлэлийн бага хурал зарлаж, “Монголын зэс” компанийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингэпурын компанид зарах шийдвэр гарсан хэмээн мэдээлсэн билээ. Харин энэ удаа тус компанийн эзэмшигч нь 24 настай Монголын иргэн байгаа талаар мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Болд (202.9.43.23)
    та нар өөрсдөө бухимдал үүсгээ биздээ урвагч нараа
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зайлаа (202.126.89.84)
    Өдөр болгон яргай загас идсэн тарган гахайнууд өлсөж чадах уу
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 56 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 4 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 14 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 20 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 24 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 28 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 22 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 55 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 24 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 29 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 32 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 36 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 41 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 50 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 12 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 5 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 11 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 26 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top