x

“Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “BIO MONGOLIA DAY 2026” олон улсын арга хэмжээ өнөөдөр  нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, амьдралын шинжлэх ухаан, биотехнологи, биоанагаахын судалгаа, нарийвчлалт анагаах ухаан, хиймэл оюун ухаанд суурилсан инновац нь дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэж буйг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн судалгаа, инновац, биоанагаахын шинжлэх ухаан, эмийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг онцолж, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг эрчимжүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтын нэг болохыг илэрхийллээ.

Арга хэмжээний онцлох үйл явдлын нэг болох Цинхуа Их Сургууль–Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хамтарсан Судалгааны төв албан ёсоор нээлтээ хийсэн нь хоёр улсын шинжлэх ухаан, судалгаа, инновацын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг сайд Э.Батшугар онцоллоо.

Мөн дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид биотехнологи, молекул биологи, геномик, эмийн инновац зэрэг тэргүүлэх чиглэлээр илтгэл тавьж, мэдлэг, туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top