x

НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу долоодугаар сарын 22-ны өдөр тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана-тай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид тус комисстой хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.

Хатагтай Армида Салсиа Алисжабана Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов. Түүнчлэн тэрбээр тус комиссын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцох гэж байгаа талаар мэдэгдэж, хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

НҮБ-ын АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн 5 комиссын нэг бөгөөд тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ази, Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын зохицуулах механизмыг тэргүүлдэг. Комиссын үйл ажиллагаа бүс нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогын олон талт асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, гишүүн улсын дунд хамтын ажиллагааг дэмжих, мөн бодлогын зөвлөмж өгөх, дүн шинжилгээ, судалгаа хийхэд чиглэдэг бөгөөд хөгжиж буй гишүүн улсын хүний нөөц, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top