x

Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар / 2026.07.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ц.Идэрбат:

-"2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил анх удаа лабораториор баталгаажсан.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэгдэж, нийт 4075 толгой мал, амьтныг устгалд хамруулаад байгаа аж. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумдад хорио цээр цуцлагдсан аж.

Харин Дэлүүн, Цэнгэл зэрэг дөрвөн суманд, мөн Ховд аймгийн Булган, Үенч, Алтай зэрэг сумдад шүлхий өвчин бүртгэгдэж хорио цээр тогтоогоод байна.

Дархлаажуулалтад Баян-Өлгий аймгийн 11 сумын 1.3 сая толгой, Ховд аймгийн есөн сумын 1.2 сая толгой, Говь-Алтай аймгийн хоёр сумын 15.6 мянган толгой, Хилийн цэргийн гурван анги, заставын 2.0 мянган толгой буюу нийт 2.5 сая толгой мэдрэмтгий мал сүргийг дархлаажуулалтад хамруулжээ. Түүнчлэн 240.3 мянган толгой үхэрт давтан дархлаажуулалтыг 2026 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Дээрх хариу арга хэмжээний үр дүнд Ховд аймагт 2026 оны зургадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт 2026 оны долдугаар сарын 8-наас хойш шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж ирээгүй байна.

Улсын хэмжээнд 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийгджээ. Энэ жил 270.2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д уриншийн хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн мэдээтэй байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5% буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан.

Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад 7, 8, 9 дүгээр саруудад гаргасан цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаатай холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Газар тариалангийн голлох бүс нутгуудаар улаан буудайн “түрүүлэлт”, “цэцэглэлт”-ийн үе шат жигдэрсэн, Таримал сорт, болцоос шалтгаалан таримлын өндөр 45-100 см байна. Буудайн аарцан бололт цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацаа зэргээс харгалзан үзэхэд наймдугаар сарын 14-нд эхлэх урьдчилсан төлөвтэй байна. Харин төмсний талбайд “цэцэглэлт”-ийн үе шат эхэлсэн, нийт талбайд ургамлын ургалтын байдал сайн, гэмтэл ажиглагдаагүй байна. Эртийн ургацын төмс, зарим хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, зах зээлд борлуулагдаж байгаа.

Тариалан эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлүүдийг төрийн зүгээс нэлээд анхаарч, цэгцэлж байгаа. Ургацын явц янз бүр байна. Ирэх долоо хоногт явагдах халалтууд тариалан эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлж байгааг хэлж байна. Ургац хураалтад оюутан, цэрэг, цагдааг сайн дураар ажиллуулах ажлыг зохион байгуулна. 2025 онд газар тариалангийн бүс нутгуудад ган болсноос шалтгаалж ААН-үүд маш том санхүүгийн хүндрэлд орсон. Тэгэхээр 2026 оны ургац хураалт энэ салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох нь байна. Хоёр жил дараалж ургац алдвал олон аж ахуйн нэгж сөхрөх учраас энэ жилийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top