x

М.Энхболд: Сар шинээс өмнө УИХ шинэ даргатай болно

УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр,

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхэлж байна. 

УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьсан тогтоолын төслийг 20 минутын надад оруулж ирлээ. Миний бие тогтоолын төслийг хүлээж аваад 20 минут болж байна. Энэ асуудлыг УИХ яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Үүний тулд УИХ-ын Даргын зөвлөл хуралдах ёстой. Захирамж гарч байж хэлэлцдэг гэсэн үг.

Асуудал хэрхэн яаж хэлэлцэх талаар 13:00 цагт УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргатай санал солилцсон. Хамгийн наад талын хугацааг тооцоход чуулганыг ирэх Мягмар гарагт хийх бололцоотой байна. 

Хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч 29-нд чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа нь тодорхой шалтгаантай. Хуулийг хэрэглэх явдал бол Дэгийн тухай хуульд заагдсаны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд мэдэгдсэнээр хэрэгжинэ гэсэн заалттай. УИХ-аас гарсан шийдвэрийг хэвлэдэг Төрийн мэдээлэл сэтгүүлийг хэвлэлийн байгууллагад өгсөн, 28-ны Даваа гарагт сэтгүүл хэвлэгдэнэ.

Нөгөө талаас тус асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй тул энэ долоо хоногт хуралдвал Дэгийг зөрчиж байна гэсэн үг.

Миний бие хэд хэдэн удаа өмнө дурдаж байсан. Би ямар нэгэн ажил, албан тушаалтай зууралдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаа өгч огцроход бэлэн байна. Удахгүй болох гэж буй Цагаан сарын баярын өмнө шинэ Их хурлын дарга томилогдох боломжтой. Пүрэв гарагт хуралдах ёстой байсан чуулганыг хоёр хоногоор нааш нь татаж ирэх 29-ний өдөр хуралдуулах болж байна" гэлээ.

Товчхондоо, өнөөдөр УИХ-ын даргын зэвлэл хуралдаж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх журам болон товыг гаргахаар болов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 57 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 30 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top