x

С.Эрдэнэ: Намрын чуулганы хугацааг сунгахыг дэмжихгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-д хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.

-Та намрын чуулганыг сунгах шаардлага бий гэж үзэж байна уу?

-Үндсэндээ намрын чуулган хуралдсангүй шүү дээ. Намрын чуулган хуралдаж байх хугацаанд өөрсдийгөө эх оронч, шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэсэн хэсэг нөхөд Монголын төрийн ажлыг гацааж намрын чуулган хуралдсангүй. Эрх барьж байгаа МАН дотоод зөрчил тэмцлээ болиоч ээ. Төрийн ажлыг битгий гацаагаач ээ гэдэг шаардлагыг АН удаа дараа тавьсан. Нэг намын дотоод зөрчлөөс болж Монголын төрийн ажил гацахыг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы гуравны нэг олон хоногоор чуулгандаа суугаагүй бол эгүүлэн татдаг өөрчлөлт хийсэн. Гэтэл чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэр бүхий гишүүд намрын чуулганыг тасаллаа шүү дээ. Ажлаа хийж байгаа гишүүд нь хохироод улс төр, популизм хийсэн нөхдүүд нь хожоод байж болохгүй. Чуулганы хуралдааныг сунгаж хуралдуулах талаар нэг бус гишүүний саналыг сонссон. УИХ-ын чуулган Дэгийн хуулийнхаа хүрээнд тогтоосон цаг хугацаандаа л хуралдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн хүссэн үедээ таслаж байдаг, хэн нэгэн хүн хүссэн үедээ сунгаж байдаг асуудал биш.

-Энэ намрын чуулганаар 13 хууль тогтоомж хэлэлцэх байсан ч тавыг нь л хэлэлцсэн байна. Тэгэхээр хэлэлцэж амжаагүй үлдсэн асуудлуудыг хаврын чуулган болтол хойшлуулах юм уу?

-Хуульд нээлтээ хийх, хаалтаа хийх өдрийг тодорхой хуульчлаад өгчихсөн. Монгол төрийн ажил улс төрийн сонирхлоор явахгүй. Хууль дүрмийн хүрээнд л явах ёстой. Хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ биз. Хэрвээ асуудлаа ярих гэж байгаа бол хуулийн хугацаанд нь асуудлуудаа шахаад явах хэрэгтэй. Маш олон хууль хэлэлцээд явах хугацаа байхад ямар ч үр ашиггүй өнгөрөөдөг. Хэрвээ шахаад хуралдвал үлдсэн асуудлуудаа хаврын чуулганд багтаад хуралдах бүрэн боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.195)
    Гахай минь чамайг хэлхээр дотороо хагарсан нам нийлчих үү худлаа тэнэгтэхээ больчих ми унахаар чи өөрөө шоронд явах гээд байгаа биздээп
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Лхагв (103.10.23.175)
    Эр цэрэг үхэж байхаар энэ лалрын гахай үхэхгүй пзда
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 57 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 30 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top