x

Тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаадад албан томилолттой яваа тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдаан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт хариултдаа, тогтоолын төсөл нь Төрийн албаны зөвлөлийн  үйл ажиллагааг тодорхой болгож, улс төрөөс хараат бус бие даасан байх нөхцөл бүрдүүлснийг онцолж байсан. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1.4 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар болсон. Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагсаныг онцлоод төрийн албаны бүтэц данхайсан, албан хаагчийн мэдлэг, чадавхи сул, иргэдэд хүнд сурталтай үйлчилгээ үзүүлж байгааг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Тэргүүн  түшмэл АА-2”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Орон  тооны шинжээч” гэж, мөн “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Эрхэлсэн түшмэл АА-5”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Ахлах референт” гэж, “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Ахлах түшмэл АА-6”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Референт” гэж тус тус нэмэхээр тогтлоо. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. 

Хуралдаан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-очир нар асуулт асууж, санал хэлсэн. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төрийн албаны бүтэц цомхон байснаараа илүү дархлаатай болохыг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт иргэдийг аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч боловсрох, эрүүл аж төрөхөд төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодотгов. Харин төрийн захиргааны албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүнд зайлшгүй дүн шинжилгээ хийж, цомхон чадварлаг болох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа төрийн албаны бүтэц данхайх асуудалд ялгамжтай хандахыг онцлохын зэрэгцээ одоогоор 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 135 мянга нь төрийн үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянга нь төрийн захиргааны албан хаагч байгааг тодотгов.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-III”, “Улс төрийн албан тушаал” гэсэн хэсэгт “Шадар сайд гэж,  мөн төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-IVА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч” гэж, төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-VI” “Захиргааны албан тушаал” гэсэн хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга” гэж,  төслийн хавсралтын “Адилтгах албан тушаалын зэрэглэл” гэсэн баганын “ТӨ-VIА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны” гэсний дараа “тэргүүн дэд” гэж тус тус нэмэхээр тогтсон. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлэв.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан эрх зөрчсөн эсэх маргааны талаар өмнө нь Төрийн албаны зөвлөл зөвлөмж, дүгнэлт гаргадаг байсан. Харин өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан талаарх маргааныг хянан шийдвэрлэхээр болсныг онцолж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 28 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 29 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 34 мин Д.Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа төлөвлөснөөс өмнө дуусна 36 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ багийн таван тоглогч Австралиас орогнол хүсжээ 43 мин Улаанбаатар хотын нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлнэ 44 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Шинэ тойрог зам" төслийн зураг төсөл 95 хувьтай байна 45 мин Прокуророос авлига, албан тушаал, мөрийтэй тоглоомын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 37 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 2 цаг 39 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2 цаг 42 мин Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа 2 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2 цаг 46 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанид таван шаардлага тавив 2 цаг 46 мин Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 19 цаг 12 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 19 цаг 14 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 19 цаг 16 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 19 цаг 16 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 19 цаг 18 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 19 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top