x

Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байсан асуудлыг төрөөс зөв бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлоод, төр, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк, Үндэсний орон сууцны корпорацийн аль нь ч хувийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөхгүй гэдгийг тодотгож байлаа.

 

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл

Улаанбаатар хотод амьдарч буй өрхүүдийн 55.9 хувь буюу 265,802 нь гэр хорооллын бүсэд, дэд бүтцийн шаардлага хангаагүй байшин, гэр, сууцанд амьдарч хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бий болгож буй аж. Нөгөө талаас орон сууцны үнийн бүтцэд газар, дэд бүтцийн зардал 18-32, барилгын өөрийн өртөг 40-49, банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн зардал 14-20, хөрөнгө оруулагчийн ашиг 16-30 хувийн нөлөөтэй байгаа юм байна. Орон сууцны хүртээмж орлогын түвшнээс ихээхэн хамаарч бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна.

 

Төсөл нь нийт 7 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд орон сууцжуулах үйл ажиллагааны зарчмыг тогтоож, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулах, дунд хугацааны болон жилийн төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн орлогын түвшин, амьжиргааны нөхцөлд үндэслэн нийгмийн, хөлсний, хөлслөөд өмчлөх зэрэг орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох, улмаар үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Үндэсний орон сууцны корпораци” болон “Орон сууцны корпораци”-ийн эрх зүйн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох үндсэн зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцжуулах бодлого нэгдсэн тогтолцоотой болж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ барилга, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа идэвхжин ажлын байр нэмэгдэх, гэр хорооллын бүсийн орон сууцжуулалт эрчимжиж агаар, хөрсний бохирдол буурах, хөрөнгийн зах зээлд орон сууцны санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрэх боломж бүрдэх, улмаар бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодит нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл

Орон сууцны санхүүжилтийн бодлогыг тогтвортой, хариуцлагатай, мэргэжлийн институтийн тогтолцоонд хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалах хүрээнд тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц худалдан авах боломж, сонголтыг өргөжүүлэх, орон сууцны санхүүжилтийн хүртээмж, өрсөлдөөн, үр ашгийг нэмэгдүүлэх, бага өртөгтэй санхүүжилтийн хүртээмжийг хамгаалах, улмаар үндэсний эдийн засагт орон сууцны салбарын тогтвортой, зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжихэд чиглэжээ.

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан банкны ердийн үйл ажиллагаанаас тодорхой ялгаж, тусгайлсан мандаттай байхаар зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хадгалах, банкнаас бусад этгээдэд зээл олгох, аливаа банканд давуу байдал бий болгох хэлцэл хийх, улс төрийн нам, эвсэлд хандив өгөх зэрэг үйл ажиллагааг хориглосон нь байгууллагын зорилгыг гажуудуулах, төрийн бодлогын санхүүжилтийг арилжааны бусад эрсдэлд ашиглах, сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх эрх зүйн хамгаалалт болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн төсөлд ипотекийн зээлийн эх үүсвэрийг урт хугацаанд тогтвортой, төрөлжсөн байх зохицуулалт, хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан байна. Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь үнэт цаас гаргах, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах, орон сууцны зээлээр баталгаажсан санхүүгийн хэрэгсэл худалдан авах замаар банкуудад санхүүжилт олгоно. Ингэснээр банкны салбарын эх үүсвэрийн хугацааны зөрүү, хөрвөх чадварын эрсдэлийг бууруулж, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг илүү тогтвортой болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top