x

Монгол, Колумбийн ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалт өнөөдөр Богота хотноо зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн дэд сайдын Үүрэг гүйцэтгэгч  Франциско Эчэвери нар тэргүүлэн оролцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийв. Мөн Монгол, Колумбийн харилцаанд  сүүлийн жилүүдэд гарч буй ахиц ололтыг улам бүр бататган ажиллахын төлөө байгаагаа нотолж,  зөвлөлдөх уулзалт нь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм болохыг онцлов.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, харилцан айлчлал зохион байгуулах,  энгийн паспорт эзэмшигч иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай хэлэлцээр, техникийн хамтын ажиллагааны тухай баримт бичгийг ойрын үед байгуулахаар тохиролцов.

Колумби улс нь жилдээ 6.5 сая орчим жуулчин хүлээн авдаг бөгөөд сүүлийн 10 жилд Колумбийн аялал жуулчлалын салбар 150 хувиар өссөн байна. Визээс харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулснаар манай улсын иргэд Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор, Колумби зэрэг оронд визгүй зорчих боломж нээгдэх юм.

Түүнчлэн НҮБ, Зүүн Ази, Латин Америкийн чуулга уулзалт (ФЕАЛАК) болон бусад олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ  дэмжиж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, АПЕК-т гишүүнээр элсэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Колумбийн ГХЯ-ны харьяа Дипломатын Академид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Өчигдөр 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Өчигдөр 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав...
Top