x

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталсны дараа эхний хэлэлцүүлгийг цахимаар болон сургуулиудад хийж, 6000 гаруй хүүхдийг хамруулснаас 1700 гаруйтай нь биечлэн уулзаж, 606 хүүхдээс судалгаа авчээ.

Судалгаанд оролцогчдын 81.4 хувь нь өдөрт гурваас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг гэсэн бол 41 хувь нь таваас дээш цаг дэлгэцийн өмнө суудаг гэжээ. Тэдний хамгийн түгээмэл ашигладаг платформ нь Instagram-84.7, YouTube-58.6, TikTok-53.1 хувь байгааг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.

Хүүхдүүдийн 37.3 хувь нь танихгүй хүнээс чат, мессеж хүлээн авч байсан, 26.7 хувь нь хуурамч хаяг, залилан, 22.4 хувь нь бэлгийн агуулгатай контент, 18.3 хувь нь цахим дээрэлхэлт, доромжлол, 11.1 хувь нь амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг өдөөсөн контент харж байсан гэж хариулжээ. Түүнчлэн 70 хувь нь цахим орчин дахь хамгаалалт, зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн 88.1 хувь нь насанд тохироогүй контентыг хязгаарлах, 84.7 хувь нь ёс бус сэтгэгдлийг автоматаар устгах, 84.3 хувь нь байршлын мэдээллийг хамгаалах, 81.7 хувь нь хувийн хаягийг хаалттай болгох, 79.4 хувь нь танихгүй хүнээс чат бичихийг хязгаарлах шаардлагатай гэжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж, энэ удаад багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим аюулгүй байдлын мэдлэг олгох зэрэг харилцааг зохицуулах юм. Хуулийн хэрэгжилтэд багш, сурган хүмүүжүүлэгчийн оролцоо чухал тул боловсролын байгууллага, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн эрх үүрэг, тулгамдсан асуудлын гарц шийдлийг ярилцаж, хуулийн төсөлд тусгах нь хэлэлцүүлгийн зорилго юм. Хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн 250 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top