x

19 гишүүн бүрэн эрхээсээ татгалзвал УИХ-ыг тараах боломж байна

Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн туай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олохийн саналаар огцруулдаг хуулийн зохицуулалт бий болсон билээ. Хуулийг энэ сарын 25-наас эхлэн дагаж мөрдөх ёстой. Хэрвээ энэ хууль Үндсэн хуулийн Цэц рүү явчихгүй бол ирэх долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдыг хугацанаас нь өмнө огцруулж шинэ дарга томилно гэсэн үг.

МАН-ын хоёр бүлэг (27:37) удтал маргасны эцэст Хүүкийн тал дийлж, УИХ-ын даргаа авахаар болсон гэсэн. Шинээр томилогдох спикерийн тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэх мэт нэр яригдаж буй. Асуудал нэгэнт нэг талдаа гарсан учраас УИХ-ын дарга хэн байх нь маньд падгүй болсон хэрэг. Харин шинээр томилогдсон УИХ-ын дарга ЖДҮ-гийн асуудлыг хэрхэх нь сонин байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “МАНАН-ын эсрэг” бүлгийнхэн “60 тэрбумын толгойлогчийг зайлуулчихаад дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэнэ” гэсэн амлалт бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр саяхан “МУ-д бүртгэлтэй 134000 аж ахуйн нэгжээс 66000 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна” хэмээн жиргэсэн байсан. Харамсалтай нь эрхэм гишүүн өөрөө ЖДҮ-ийн зээлээс хоёр жил дараалан хамаарал бүхий компанидаа авсан байдаг юм. Өнгөрөгч 2018 онд ЖДҮХС-д зээлийн хүсэлт гаргасан 1031 компаниас 134 нь л зээл авсан. Үүн дотор хорь гаруй нь УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд. Дээр нь төрийн өндөр албан тушаалтнууд гээд тоонд ороогүй бас нэг бүлэг хүмүүс бий, Ерөнхий аудитороосоо авахуулаад. Ийм байхад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалга барилгүй л яахав.

Тиймээс энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар болоод ЖДҮ-чин гишүүд ЖДҮ-гийн эсрэг тэмцэнэ гэж итгэхэд бэрх. Өнгөрөгч пүрэв гаригт ЖДҮХС-гийн үйл ажиллагааг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай УИХ-ыг тогтоолыг төслийг унагаснаараа мөнөөх 40 гишүүн үнэн нүүрээ бүрэн харуулсан.

Дөнгөж өчигдөрхөн “Шарк Танк” нэвтрүүлгээр шоколадны үйлдвэртээ 400 саяын хөрөнгө оруулалт хүссэн хоёр иргэн компанийнхаа 40 хувийг “шарк”-уудад зарж байх жишээтэй. Өөр бас нэг иргэн ердөө 15 саяын хөрөнгө оруулалт авахын “шарк”-уудад хандав. УИХ-ын нэг гишүүний авсан зээлээр дор хаяж үүн шиг жаран компани ажлын байраа өргөжүүлэх боломжтой байлаа л даа. Түүний ард багадаа 300 хүний ажлын байр байлаа гэж. Ингээд л алдагдсан боломж болгоноо яриад л суугаад байх уу?

Улсын ерөнхий прокурор гэж бас нэг их “ярьсан” хүн байна. Саяхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирээд бас л ярьж ярьж буцсан. МАН-ын бүлгийн “МАНАН-гийн эсрэг бүлэг” гишүүдийн гэм бурууг нотолж шүүхээр оруулахаас нааш бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй ээ гээд буцаасан. Уг нь тэгсэн тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ярих биш, шууд огцруулаад шорон луу ачих процесс хийгддэг юм л даа, хуульд зааснаар. Гэвч тэр ч гэсэн МАН-д хамаагүй болсон цаг. Одоо ахиад 27 гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байна, УЕП-ын хэлснээр. Дөрвөн гишүүнээ чөлөөлж чадахгүй байгаа УИХ 27 гишүүний бүрэн эрхийг ярьж чадах уу? Үүний оронд УИХ өөрөө тарж, УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлан явуулах ганц зам байна. Тэгвэл ЖДҮ-чин засгаас ч, 60 тэрбумын УИХ-аас ч нэгэн мөр салж чадах юм. Мэдээж хуулийн дагуу дараачийн УИХ-ыг бүрдтэл энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Саяхан УИХ дахь АН-ын бүлэг санаачлаад “УИХ сайн дураараа тарах тухай” бичигт гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Ж.Мөнхбатаас авахуулаад МАН-ын цөөнгүй гишүүн үүнд нь гарын үсэг зураад явж байна лээ. Үндсэн хуульд зааснаар “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 2/3-оос доошгүй нь үзсэнээр, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах” (22.2) хуультай. Гэвч өнөөдрийн хувьд У.Хүрэлсүхийн талд МАН, АН нийлсэн 40 гишүүн хатуу багцлагдчихаад байгаа тохиолдолд УИХ өөрөө тарах боломжгүй юм. Харин УИХ-ын тухай хуульд өөр нэг зохицуулалт байна.

Хуулийн хоёрдугаар бүлгийн тавдугаар зүйл “УИХ-ын бүрэлдэхүүн” хэсэгт,

“Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно”(5.2.),

“УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд УИХ-ын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно”(5.3) гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, УИХ 75 гишүүний 19 нь бүрэн эрхээсээ татгалзахад УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулийн чадамжгүй болж байна. АН-ын долоон гишүүн (Ж.Батзандан, Л.Болд нарыг оролцуулалгүйгээр) дээр МАН-аас 12 гишүүн өргөдлөө өгөхөд нь УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах боломж байна. ЖДҮ яриад, 60 тэрбумыг жигшээд байгаа гишүүдэд хэлэхэд хуулийн ийм боломж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.8.4)
    тоо бодож чадахгүй ээ хмм 19
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.23.226)
    Niit gishuudin 3:2 gedeg bol 76 gishuuni 51 ni garin useg zurahad huchentei
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Hook (66.181.180.30)
    100 гийн дотор тоо бодож чадахгүй байж бас анализ хийнэ мэдээ бичнэ аан . Агуу агуу. Яаж бодоод 75-9= тавин хэд гаогаад байна вэ
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Харин тийм 19 л баймаар юм. Сэтгэл хөөрөлд хэт автаж ,
      2019 оны 01 сарын 21
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 53 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 26 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 37 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top