x

М.Энхболд: Ж.Батзандан юм юмыг эхлүүлдэг. Тэгээд дандаа зугатаадаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж үеэр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзангын хооронд ширүүн маргаан өрнөв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Сүхбаатар аймгийн харьяатай Баянзүрх дүүрэгт амьдардаг 50 гаруй хүн Сүхбаатарын талбайд суултад оролцсон. Тэдний захиасыг УИХ-ын даргад дамжуулсан боловч нэлээн уурлуулчих шиг болсон. Нутгийн өвгөд наадах чинь манай нутгийн хүргэн юм байгаан. Чи наадахдаа сайн хэлээдэх гээд намайг явуулсан. Тэгээд хэллээ л дээ. Хадам хүргэн хоёрын маргаан өчигдрийн тренд байлаа. Нутгийн өвгөдүүдэд сална гэж байна гэдгийг нь хэллээ.

Албан тушаалаас болж авгай хүүхдээсээ салаад яахав гэж нутгийнхан дамжуулж байна.  

УИХ-ын дарга М.Энхболд: 

Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү. Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг тавьж байна. "Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна" гэж хэлэхээр чинь "Тэгээд би яахын салах юм уу" гэж би хэлсэн.

Гэтэл өнөөдөр "Сална гэсэн. Нутгийн олон маань битгий салаарай гэсэн" гэж мушгиж гуйвуулж байна. Та Сүхбаатарт хэдэн удаа очсон юм. Сүхбаатарт нэр дэвшиж үзсэн юм уу. Улаанбаатар хавиар л амиа аргацаагаад явдаг шүү дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол хэдэн уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Таны юм юмнаас зугатаадаг чинь үнэн. Өчигдрийнхөө ярьснаас зугатаах гээд л ийм байдал гаргаж байна.

Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугатаасан. Би таныг 2018 онд шүүхэд өгөхөд өөрийнхөө хаягнаас зугатаачихсан л байсан. Юм юмыг эхлүүлдэг. Тэгээд дандаа зугатаадаг.  Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль.

Арай дэндүү дээрэлхэж байна шүү Ж.Батзандан гуай!   

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Таныг зодох гэж нэг ч хүн ороогүй л дээ. Тавантолгойг Шинхуад өгөх би зогсоосон. Эрдэнэтийн 49 хувийг зогсооход Ж.Батзандан манлайлж явсан шүү. Б.Хурцын асуудалд бас. Асгат ч мөн адил. Гацаа үүсгэсэн ийм маргаан болоод байна. Үүнийг ойлгох ёстой шүү” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 51 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 59 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 9 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 15 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 19 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 23 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 17 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 50 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 19 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 24 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 27 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 31 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 36 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 45 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 7 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 39 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 0 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 7 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 21 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top