x

Г.Тэмүүлэн: УИХ нэг хүнд зориулж хууль гаргана гэж төсөөлсөнгүй

Үндэсний эв нэгдлийн тухай хуулийн төсөл өргөн барина.

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /2019.01.17/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ өнөөдөр улс төрийн хүрээнд үүссэн шиг нөхцөл байдлыг цаашид гаргахгүйн тулд Үндэсний эв нэгдлийг хангах хуулийн төсөл боловсруулснаа хэлэв.

Тэрбээр, Аливаа шийдвэр, хуулийн өөрчлөлтийн асуудал нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчимд суурилж гаргах ёстой. Энэ утгаараа өнөөдрийн хуулийн өөрчлөлт хэр хууль зүйн үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд суурилсан юм бол. Цаашдаа урт  хугацаандаа эрх зүйн үр дагавар, нөлөөлөл нь яаж гарах юм бол, хэрхэн хэрэгжих бол. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа баталж, сахиж мөрдсөний 27 жилийн ой тохиосон. Сахиж мөрдөхийн тулд Үндсэн хуулийнхаа мөн чанар агуулгыг маш сайн ойлгох хэрэгтэй.

Өнөөдрийн энэ хуулийн төсөл ТББХ-ны даргын зүгээс ч гэсэн хэлснээр зөвхөн өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг шийдэх гэдэг нэрийн дор хуулийн гарц хайж байгаа бол, эсвэл улс төрийн нөхцөлд тааруулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол энэ маш буруу жишиг болж байна. Хуулийнх нь дархлаа үгүй болох, бидний ярьдаг хуульд захирагдах зарчим гэдэг зүйл байхгүй болох ийм буруу жишгийг тогтоож байна уу даа гэж харж байна.

Би УИХ нэг хүнд зориулж, нэг үйл явдалд зориулж хууль батлана гэж төсөөлж байсангүй. Монгол төр тогтвортой байх ёстой. Үндсэн хуулийнхаа агуулга, мөн чанар талаасаа гэж ярьж байгаа нь хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн харилцаа талаасаа яалт ч үгүй Үндсэн хуулийн мөн чанар, агуулгад нөлөөлөх асуудал хөндөгдөж байна. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд тодорхойлоод заагаад өгчихсөн.  Үнэхээр энэ зүйл заалт болохгүй байгаа бол, засаглалаа өөрчлөе гэж байгаа бол, эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт гаргая гэж байгаа бол том бодлогын асуудал ярих нь зайлшгүй болсон байна. Өнөөдөр Монголын нийгэмд нүүрлэсэн энэ асуудал засаглалын хямралын бодит жишээ гэж харж байгаа.

Улстөржилт, намчирхал, талцдагаа зогсоогоод том хөгжлийн бодлогын асуудалд ухаанаа уралдуулахыг гишүүддээ уриалмаар байна. Үндсэн хуулийнхаа хүрээнд тогтолцоогоо хэрхэн төгөлдөржүүлэх вэ, хуулиа хэрхэн сайжруулах вэ гэдэгт хамтарч ажил хийе. Бидний үеийн залуучууд энэ асуудалд цэг тавья гэдэг үүднээс нэгдэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр өөрсдийнхөө хуулийн төслийг боловсруулсан.  Та бүхнийг дэмжихийг хүсч байна. Үндэсний эв нэгдлийг хангах хуулийн төслийг бид боловсруулсан. Хоёр сар гаруйн хугацаанд парламентын үйл ажиллагаа гацсан учир  хуулийн энэ төслөө өргөн барьж амжаагүй. Тун удахгүй өргөн барина.  

Улс төрийн намууд хэмжээгүй эрх мэдэлтэй болсон энэ 27 жилийн  хугацаанд Үндсэн хуулийн мөн чанар, агуулгыг улстөрийн намууд өөр өөрсдөдөө нийцүүлж өөрчилж байсан тогтолцоог өөрчлөхийг зорино. Улстөрийн намуудын тухай, Төрийн албаны тухай, Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд өөрчлөлт оруулъя. Ингэж байж, Үндэсний эв нэгдлийг хангах цаашдын урт хугацааны хөгжлийн бодлого дээр нэгдэж нийлэх том тогтолцооны өөрчлөлт  хийцгээе гэж та бүхэнд уриалж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 53 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 1 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 11 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 17 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 21 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 25 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 19 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 52 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 21 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 26 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 29 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 33 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 38 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 47 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 9 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 41 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 2 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 23 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 34 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top