x

“ЖДҮ”-г шалгах түр хороо байгуулахыг гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүдийн санаачилж өргөн барьсан УИХ-ын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд дэмжсэнгүй. 57 гишүүн санал хураалтанд оролцсоноос 21 нь дэмжиж, 36 гишүүн татгалзсан байна. Тэгвэл уг тогтоолын төслийг УИХ дахь цөөнхийн бүлгээс дахин оруулж ирнэ гэдгээ гишүүн З.Нарантуяа хэллээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Түр хороо байнгын хороотой адил эрх үүрэгтэй. Ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна гэдгийг хууль санаачлагчаас асууя. Мөн зөвхөн ЖДҮХС-г сангах юм уу бусад сангуудыг шалгах уу. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ түр хороог байгуулах нөхцөл байдал үүссэн. Хэвлэлээр явж байгаа мэдээллээр Б.Ундармаа гишүүнээс бусад нь яллагдагчаар татах бичиг гарын үсэг зураагүй байна. Энэ түр хороонд Тусгай хяналтын дэд хороо багтаж байгаа. Энэ сан болон бусад сангуудыг Сангийн сайд шалгаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-тай холбогдсон. Тэгэхээр Сангийн яам үүнийг шалгах зохимжгүй. Зарлагын хяналтын дэд хороо ил байгаа мэдээллийг шалгах бүрэн боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нэр холбогдоод байгаа гишүүд чинь улс төрийн зорилго байгаа учраас биднийг ноцоод байна гэдэг юм билээ. Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулах гээд байгаа түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж бодсон. Гэтэл түүнээс хамаагүй хойно яригдсан Н.Номтойбаяр гишүүний санаачилсан түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ц.Нямдорж гишүүн асуугаагүй ч нэг зүйл хэлье. Засгийн газрыг огцруулах асуудал ждүгээс л болсон. Өнгөрсөн долоо хоногийн таны байр суурь биднийг гайхшралд оруулсан. Ждүд холбогдсон гишүүдээ улаан цайм хамгаалаад үлдсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Намын бага хурал дээр би ёс зүйн хувьд уучлахгүй гэж хэлсэн. Шалгагдаж дуусаагүй асуудал байгаа. Асуудлаа нэг мөсөн цэгцэлж орж ир гэсэн. Олон гишүүний асуудал яригдаж байгаа ч дөрвийг нь сугалж оруулж ирсэн. Тиймээс нэг мөр дуусгаад орж ир гэсэн. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Дөрвөн гишүүний нэг нь гарын үсэг зурсан. Гурав нь зугтаад байна. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр биелэх боломжгүй болчихоод байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дэд хороо, чуулган хуралдах үед дөрвүүлэнг нь нэг нэг удаа гэрчээр байцаасан үе байсан. Яллагдагчаар татаагүй байхдаа Ерөнхий прокурор санал оруулж ирсэн. Яллагдагчаар татаж, байцаах гэж ажил байдаг. Тэр ажиллагааг хийлгүй оруулж ирсэн үед энэ асуудал яригдсан. Яллагдагчаар татах тогтоол гэж тусдаа нэг баримт үйлддэг юм. Тэр тогтоолыг үйлдсэний дараа яллагдагчаар байцаах гэж ажиллагаа бий. Тэрийгээ хийлгүйгээр Их хурлын даргад санал хүргүүлсэн.  

УИХ-ын дарга М.Энхболд: Ц.Нямдорж гишүүн С.Зоригийн хэрэгтэй асуудлаар түр хороо байгуулах ажлыг гишүүд санаачилсан ч хэлэлцэгдэхгүй байгаа гэлээ. Л.Болд гишүүн түр хороо байгуулах асуудал санаачилсан. Цаашдаа нэг гишүүн санаачсан төсөл байгаа. Нэг гишүүн түр хороо яаж байгуулахав гээд байлгаад байсан. Л.Болд гишүүн дээр таван гишүүн нэмэгдэж нийт зургуулаа болсон. Ингээд Л.Болд гишүүний өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэх гэтэл хууль санаачлагч нь өөрөө ирээгүй. Ингээд нэгдүгээр сарын 8-наас хойш зарлагдсан байнгын хороонд энэ асуудал байгаа ч ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй. Хэрэв Хууль зүйн байнгын хороо хуралдчихвал чуулганаар оруулахад бэлэн. 

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэрэгтэй холбоотой Түр хороо байгуулах асуудлыг жил гаруйн өмнө тавьж байсан. Одоо болтол шийдэгдээгүй. Гэтэл ждүтэй холбоотой асуудал ногоон гэрлээр орж ирлээ. Энэ Түр хороог байгуулаад та нар юу хийх гээд байгаа юм. Дөрвөн гишүүний асуудлыг чуулганаар хэлэлцчихсэн. 

Ийнхүү санал хураалт явуулснаар Түр хороо байгуулах асуудлыг хуралдаанд оролцсон 57 гишүүнээс санал хураахад 21 нь дэмжиж, 36 гишүүн татгалзсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 55 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 3 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 13 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 23 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 27 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 54 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 23 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 28 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 31 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 35 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 40 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 49 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 11 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 42 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 4 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 10 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top