x

Рианна өөрийн төрсөн эцэг Рональд Фентиг шүүхэд өгчээ

Барбадосын дуучин Рианна "Fenty" нэрийн гоо сайхан, нүүр будалт, дотуур хувцасны брэнд үүсгэн байгуулж, охид бүсгүйчүүдийн дунд ихээхэн алдаршиж байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй брэндийн нэрнээс болж  өөрийн төрсөн эцэг Рональд Фентиг Калифорни мужийн шүүхэд өгчээ.

Тодруулбал Барбадост амьдардаг түүний эцэг "Fenty" гэдэг овгоо ашиглан компани нээснийх нь төлөө дуучин бүсгүй зарга үүсгээд байгаа гэнэ.

Рональд Фенти 2017 онд "Fenty Entertainment" нэртэй продюсерын компани үүсгэн байгуулсан бөгөөд дуучин бүсгүйн үзэж буйгаар түүний эцэг өөрийнх нь "Fenty Beauty" брэндийн нэр хүндийг ашиглан завшиж байгаа хэмээн буруутгажээ.

Энэ хэргээс гадна дуучин бүсгүй өөрийн эцэг Рональд Фентиг өөрийх нь нэрийг барин Латин Америкийг тойрсон аялан тоглолт хийнэ хэмээн 15 сая ам.доллар авахаар тохиролцсон, мөн АНУ-д хоёр тоглолт зохионо гэж 400,000 ам.долларын хэлэлцээр хийхийг завдсан хэргээр буруутгагдаад байгаа аж.

Рианна энэхүү заргадаа Рональд Фентиг "Fenty" гэдэг худалдааны тэмдгийг ашиглахгүй байхыг шүүхээс хүсчээ. Түүнчлэн Рианна өөрийн эцгийг түүнд учруулсан бүх хохирлыг барагдуулахыг шаардсан байна. 

Дуучин Рианна "Fenty" хэмээх нэрийг оюуны өмчөөр баталгаажуулж худалдааны тэмдгийг эзэмшдэг юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top