x

Н.Номтойбаяр: Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг!

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би бичлэгийг үзсэн. Эндээс хэд хэдэн дүгнэлт хийхээр байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа огт мэдэхгүй байна. Жишээлбэл, 36 лиценз гэж байна. Үүнийг хүнд ойлгомжтой байдлаар зүйрлэвэл, нэг компани нэг хайгуулын талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Хуулиараа дахиад тусдаа лиценз олгоно. Тэр нь юу гэхээр, жишээлбэл нэг хүн орон сууц барилаа. Нэг өрөө барилаа, хоёр дахь өрөө гэвэл хоёр тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болно гэсэн үг. Тэгээд олон харагдаж байгаа юм. 36 биш 32 зарчмын хувьд ялгаа алга.

Аж үйлдвэрийн доор орд газрууд байдаг. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Цементийн үйлдвэр шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс зэрэг түүхий эдээс бүрдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого хэрэгждэг. Үүнийг Ерөнхий сайд юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй байна.

Хоёрдугаарт, Хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримтыг нь үзүүлээд тэдэн сарын тэдний өдөр хууль бусаар ийм лицендийг авчихсан юм гээд ярьчихмаар байгаа юм. Шууд хүн гүтгэж болохгүй. Дээрээс нь улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. 

Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль бус зүйл хийж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Энийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийж бүтээдэг хүн. Маш олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангаж байгаа. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатарын яриад байгаа төсвийн орлого нэмэгдсэн нь Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн ач гавьяа. Ерөнхий сайд, ИХ-ын гишүүдийн цалинг олгож байгаа шүү дээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж байна. Үүний мөнгийг баялаг бүтээгчид өгдөг. Хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай. Үүнийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд хууль ёсны дагуу бизнес хийдэг хүмүүсээрээ өөрийгөө чимж явах ёстой. Япон, Солонгос улс мундаг бизнесменүүдээ улс үндэсний орныхоо бахархал болгож, дэмжиж явдаг.

Миний хийсэн гурав дахь дүгнэлт юу гэхээр, хурааж авна гэж байна. Авч болно гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Одоо хурааж авна гэвэл хууль бус үйлдэл болно. Үүнийг гадны хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагууд, үндэсний компаниуд юу гэж харах, ямар дүгнэлт хийх нь ойлгомжтой. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хямраах үйлдэл болно. Бодит байдлаар үнэн үгүйг үзэх гээд байгаа бол хий. У.Хүрэлсүхийг үүнийг хийхэд сийхгүй болов уу гэж бодож байна. Ждүгээс дүүдээ зээл авч өгч хулгай хийсэн хүн одоо дээрэм хийхэд гайхаад байх зүйлгүй" гэв.

Сэтгүүлчид асуулт асуув. 

- Цагаан суваргын ордоо төрд өгчихөж болохгүй юмуу?

Н.Номтойбаяр: Төрийн мэдэлд байгаа. Ард иргэдийг төлөөлж төр эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуульд орд газрыг ашиглуулах эрхийг Засгийн газар өгнө гэж заасан байдаг. Тиймээс ашиглуулах зөвшөөрлөө цуцалж болно. Нөхөн төлбөрийн асуудлууд яригдана. Сая чуулган дээр гишүүд ярилаа. Хууль хамаагүй хувьсгалын үед хууль үйлчлэх шаардлагагүй гэж байна. Хэрэв тэгэж байгаа бол Оюутолгойн үлдэгдэл 66, Эрдэнэтийн 41 хувийг авах хэрэгтэй. Нэг зарчим үйлчлэх хэрэгтэй. Номтойбаярт зориулж нэг зарчим зохиогоод байвал болохгүй.

Алтны рояалтийн хууль батлах гэж байна. Үүнийг батлах ямар шаардлагатай юм. Бүх алтны уурхайн лицензийг хурааж аваад төр өөрөө эзэмш л дээ. Улсын өмчит үйлдвэрүүдийг хааж байна гэсэн мөртлөө улсын үйлдвэр барина гэж яриад байна. Саяхан нэг томоохон үйлдвэрийг хаалаа. Ямар зарчим барих гээд байгааг ойлгохгүй байна. Буцаад 1990 оны өмнөх коммунизм руугаа явах гээд байгаа бол тэрийгээ зарчихмаар байгаа юм.  Манай төр засгийн тоглоом гэдэг юм тодорхойгүй болохоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид юу хийхээ мэдэхээ больчихоод эдийн засаг гацсан байдалтай болчихоод байна. Зарчмаа тодорхой болгомоор байна. Засгийн газрын хуралдаан дээрээ Ерөнхий сайд тийм өчүүхэн үг хэлж байгаад би ичиж байна.

УИХ-аа тараах нь өнөөдөр цорын ганц зам. Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй. Ерөнхий сайд тэргүүтэй ждүчид 30 гарчихаад байна. Тэд нэг баг болчихсон. Ждүчдийг би бол дийлэхгүй юм билээ. Дэндүү олуулаа. Дараагийн УИХ-ын даргыг ждүчид л шийднэ. Сайдад миний нэр яригдаж байгаа зүйл байхгүй.

Лу.Болд гишүүн талбай дээр жагсаал, цуглаан тэмцэл зохион байгуулахад өөрөөр хэлбэл, террорист ажиллагаа гаргахад Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат гишүүн 200 бэлтгэгдсэн цэрэг оруулах гэж байна гэж ярьсан байсан. Хэрэв асуудал болсон бол тэр үгээрээ бид хоёроор туг тахих гээд байхгүй юу. Тэр өдөр нь би гадаадад байсан. Үүнийг онгоцонд таарсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилнэ" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.21.109.2)
    Номтой сүүлийн үед зөв яриад бгаа. Даанч хар масст суулгасан пиарыг давж ойлгох хүн алга даа. Вёнэсуэл болжээ манайх...
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 26 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top