x

Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй

Хууль зүйн дэд сайд асан Д.Энхбаяр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг дэд сайдаас чөлөөлөх болсон шалтаг шалтгаан болон Ц.Нямдорж сайдын оролцооны талаар болсон явдлыг илэн далангүй ярьсан байна лээ. Урьд өмнө ажлаа өгсөн эрхмүүд дундаас энэ дайны үндэслэлтэй ярьсан нь үгүй л болов уу.

Түүний ажлаа өгсөн шалтгаан олон нийтийн таамаглаж байсанчлан ЖДҮ-гийн асуудал, УИХ-ын даргыг огцруулах энэ тэрээс хамаагүй өмнө бололтой юм. Тодруулбал, дэд сайдын ажил авангуутаа Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, хушны самар экспортолж байсан хоёр компанид тавьсан татварын өр төлбөрөөс болсон бололтой.

МАН сонгуульд ялж, засгийн эрх авангуутаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалт. Шалгалтаар 1,3 их наяд төгрөгийг зөрчил илэрсний дотор манай “номер нэг”-ийн төмөр замын 280 сая доллар багтаж байгаа. 1,3 их наяд гэдэг нь одоо яриад байгаа 60 тэрбумын асуудлаас 20 дахин их мөнгө. Тэр үед тэр эрхэм “Чамайг намынхнаар чинь дамжуулж зайлуулна” гэсэн нь өнөөдөр ингэж хэрэгжиж байгаа бололтой юм. Шалгалтын дүнг МАН-ын бүлэг болон Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэж, нууцын зэрэглэлд оруулсан болохоор одоо хэр нь хэний, ямар компанитай холбоотой хэдэн тэрбумын асуудал яригдаж байгааг бид мэдэхгүй. Ямартай ч сая ЖДҮ, 60 тэрбум гээд дороо дэвхцэж байх хооронд төмөр замын 280 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгож, Аж үйлдвэрийн паркийг “эдийн засгийн үр ашиггүй” гэж үзээд татан буулгах Засгийн газрын шийдвэр гарсан гэсэн. “Номер нэг”-ийн хувьд асуудлаа шийдүүлээд авсан гэсэн үг. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн шаардлагаар огцруулах тухай хуулийн төсөл өргөн барьсны дараа гэхээр бүр ойлгомжтой.

Дэд сайд Б.Энхбаяр хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувь буюу “Монголын зэс” компанитай холбоотой шүүхийн маргаанд Засгийн газрын төлөөлж ороод дээд шүүх дээр ялсан гэнэ. Шүүхийн тогтоолоо гардаж аваа ч үгүй байхдаа ажлаа өгсөн юм байна. Тэр нь “Монголын зэс” компани өөрийн эзэмшлийн Төмөртийн орд руу тавьсан 35 км төмөр замыг төрд шахаад мөнгийг нь төсвөөс гаргуулсан асуудал л даа. Төмөр зам барьсан үндэсний зомпани 60 тэрбум ч билүү төгрөгөөр барьсан гэдэг, харин “Монголын зэс”-ийнхэн цааш нь 100 гаруй сая доллараар шахсан (дээд шүүхийн тогтоол бичгээр гарсан хойно тоо энэ тэр нь тодорхой болох биз) асуудал яригддаг юм. Ер нь бол энэ тохиолдолд худалдаж байгаа талаас илүү худалдан авч байгаа тал нь буруутай ч үнийн хувьд барьсан, зарсан хоёр арай л хол зөрүүтэй, төсөвт хохиролтой гарсан байгаа юм.

Уг нь барих , ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байснаа сүүлдээ барих, шилжүүлэх нөхцөлтэй болгож өөрчлөөд төсвөөс шууд мөнгөө авсан. Төмөр замыг 2015 онд хүлээлгэж өгсөн гэвэл тухайн үеийн Засгийн газарт хамаатай асуудал. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгө ч энэ мэтээр бий болсон байх магадлалтай.

Уг нь бол Ц.Нямдорж сайд 49 хувийг баалдаг, шургадаг, үзэн ядаж харагддаг ч яг тодорхой асуудлууд босоод ирэхээр дуугүй болчихдог гэмтэй. Дэд сайд нь ярьж байна. 49 хувьтай холбоотой Захиргааны шүүхийн маргаан дээр намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулчихаад шүүх хурал болохоор “битгий оч” гэсэн гэж. Ялагдуулах сонирхол анхнаасаа байсан уу, ямар шалтгаанаар ингэсэн бэ гэдгээ өөрөө тайлбарлах биз. Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэдэг. Сайдаасаа хэтийдчихсэн дэд сайдаар энэ хүн яах вэ дээ. Хорин жил сайд хийсэн хүний дэргэд хоёр жил дэд сайд хийсэн хүний хийсэн, ярьсан хэтэрхий тодорхой болчихлоо л доо.

Ер нь бол замаасаа Б.Энхаярыг зайлуулах шалтгаан нэг хоёроор тогтохгүй байсан бололтой. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байсан гэхээр сүүлийн нэг жил гаруйн асуудал. ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газраас томилогдсон төлөөлөгчөө дуудаж авчираад “Компани эвлэрье гэж байна, том хүний ар тал байгаа юм” гэж шахаад явж байна гэдэг бас л “бүдүүн” зүрх шүү. Нэг эзэнтэй гурван компанийн (их том хүний ар тал юм гэсэн) нийлсэн 8,5 тэрбумын татвар төлөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад, Засгийн газар нь төлүүлнэ гэхээр ХЭГ-ын дарга “төлүүлээд яах юм бэ, эвлэрчих” гээд явж байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ийм л хоёр нүүртэй сайд нар ажилладаг юм байна.

Б.ЗАЯА

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэсэн нь биеллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ичээч хулгайч сэтгүүлчээ (103.212.119.60)
    Хүний нийтлэлийн гарчиг .аагаад
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (103.194.176.117)
    ҮР АЧ НАРТАА " МААМУУ НААШ ИР" ГЭДЭГ ДУУ ДУУЛЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ. ЦӨВҮҮН ҮГ БАЙНА Ач нартаа "Маамуу нааш ир" дуулж өгч болохгүй. Цөвүүн үг байна.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 54 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 2 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 12 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 18 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 22 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 26 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 20 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 53 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 22 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 27 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 30 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 34 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 39 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 48 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 10 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 42 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 3 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 9 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 24 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top