x

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, тус төвийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн энэ үеэр "Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах"-ын үйл ажиллагаатай танилцлаа. Вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

"Вакцин,биобэлдмэлийн үндэсний төв агуулах" нь улсын хэмжээнд дархлаажуулалтад хэрэглэгдэх вакцины нөөцийг +2–+8°C, -15–-25°C, -70–-80°C гэсэн гурван өөр температурын горимд стандартын дагуу хадгалах, тээвэрлэх, түгээх орчин үеийн технологи бүхий, аюулгүй ажиллагаа бүрэн хангасан стратегийн ач холбогдолтой объект юм. Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 47 мин Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 4 цаг 25 мин Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 4 цаг 39 мин МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна Өчигдөр 17 цаг 03 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна Өчигдөр 16 цаг 56 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө Өчигдөр 16 цаг 43 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ Өчигдөр 16 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 25 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав Өчигдөр 16 цаг 10 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш Өчигдөр 16 цаг 03 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна Өчигдөр 15 цаг 49 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил Өчигдөр 13 цаг 32 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... Өчигдөр 11 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна Өчигдөр 11 цаг 22 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 09 цаг 29 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна Уржигдар 19 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Уржигдар 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 17 цаг 25 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хур... Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өр...
Top