x

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр төрийн ордонд боллоо.

Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв.

Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо.

2019 оныг  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

“Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.

Иргэн төвтэй үйлчилгээний жилийн хүрээнд

-Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ

-Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах

-Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох

-Үр дүнд суурилсан удирдлага

-Иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоно.

Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.

Төрийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, дүгнэлтээр төрийн үйлчилгээний үнэлэмжийг тогтооно.

Төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг төрийн үйлчилгээний байгууллагууд нэвтрүүлнэ.

Эдгээр зорилт, арга хэмжээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Төрийн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлсэн төрийн үйлчилгээг төлөвлөх шаардлагатай. Иймд 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байна. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад 44576 албан хаагч хамрагджээ.

 Үнэлгээний талаар:

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн дарга нар тушаал гаргасан. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн зэргийг баталсан юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин /31 үзүүлэлтээр/ болон төрийн байгууллагын ажлыг үнэлэх /70 үзүүлэлтээр/үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд явууллаа. Үүнд 13 яам, 23 агенлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан байна.

Ажлын хэсгүүд төрийн жинхэнэ албан хаагч бүртэй биечлэн уулзаж үнэлгээ хийсэн бөгөөд хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг тестээр авч тогтоожээ.  

Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль, эрх зүйн тестийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

74.7

2

Аймаг, нийслэл

73.6

3

Агентлаг, харьяа байгууллага

78.1

4

Яам

82.2

Мэдээллийн технологийн тестийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

65.6

2

Аймаг, нийслэл

64.2

3

Агентлаг, харьяа байгууллага

70.4

4

Яам

73.7

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

84.3

2

Аймаг, нийслэл

84.3

3

Агентлаг, харьяа байгууллага

84.1

4

Яам

84.0

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ /хувиар/

1

Улсын дундаж

83.5

2

Аймаг, нийслэл

84.0

3

Агентлаг, харьяа байгууллага

82.6

4

Яам

80.0

Төрийн тусгай байгууллагуудаас Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхийн Тамгын газар зэрэг 41 байгууллагын төрийн жинхэнэ 786 албан хаагчийн үнэлгээны дундаж 77.86, байгууллагын үнэлгээний дундаж 94.5 хувьтай гарчээ.

Улсын ерөнхий прокурорын газар, түүний харьяа аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын 687 прокурор, ажилтны үнэлгээний дундаж 89.0, байгууллагын үнэлгээ 92 хувьтай байна.

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас сайд нар болон агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгөв.

Тухайлбал:

- Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилох, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө мерит болон шатлан дэвшүүлэх зарчмыг үндсэн шалгуур болгож Төрийн албаны тухай хуулийг чанд баримтлах

- Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс хуульд заасан шаардлага хангаж байгаа бол  холбогдох журмын дагуу томилох, шаардлага хангахгүй бол ажлаас нь чөлөөлөх

- Төрийн захиргааны албан тушаалын байнгын ажлын байранд гэрээт ажилтан ажиллуулан хууль тогтоомж зөрчиж байгааг таслан зогсоох, гэрээг нь цуцалж орон тоог хуульд заасан журмын дагуу нөхөх

- Төрийн байгууллагын зарим боломжит ажлыг цахимжуулах, үе шаттайгаар цахим систем нэвтрүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

- Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг бодитой, үнэн зөв үнэлэх

- Сахилга хариуцлагыг дээшлүүлж, байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам хэрэгждэг соёл тогтоох, иргэдийн итгэлийг хүлээсэн, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх

-  Төрийн албан хаагчийг албан тушаалын онцлог, хариуцсан ажил, гүйцэтгэх чиг үүргийг нь харгалзан мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 17 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 17 цаг 42 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ...
Top