x

Өөрийн тэнэглэлээс болж үгүйрэн хоосорсон одод

Мэл Гибсоны киног Америкт хэн ч үздэггүй гэвэл та итгэх үү?

Амжилтаас сүйрэл хүртэл ганцхан алхам. Алдар нэр, мөнгө хийсээд алга болно гэж хэн бодох билээ. Гэсэн ч алдартнуудын дунд ч ийм жишээ их.  Шүүхийн зарга, азгүй гэр бүл салалт, амьдралын хэв маяг нь тэдний хөрөнгөөс юу ч үлдээсэнгүй. Тэдний  нэг хэсгийг танилцуулья.

Николас Кейж

Жүжигчний карьерынхаа оргил цагаар Кейж  150 саяар мөнгө олдог байж. Холливудын олон алдартай блокбастерын од 2009 онд өөрийн дампуурлаа зарлав. Хэвлэл яагаад тийм болсныг мэдэхээр хөөцөлдлөө.  Бүтэлгүй наймаа хөөсөн нь үр дүнгээ өгсөн болж таарав. Кейж эхлээд хий үзэгдэлтэй шилтгээн,  балар эртний амьтдын чулуужсан яс худалдан авч  цуглуулжээ. Монголын “Батаар” нэртэй үлэг гүрвэл ч түүнийх байсан гээч.  Даан ч хулгайнх болох нь баригдсан юм. Энэ бүгд нь түүнийг хуучин хөрөнгөө сэргээх гэсэн хоёрдугаар зэргийн  адал явдалт кинонууд руу хөтөлжээ.

 

Миша Бартон

“Ганцаардмал сэтгэл” олон ангитаараа Миша Бартон алдаршиж хамгийн өндөр орлоготой жүжигчин болсон байлаа. Үүнд нь  түүний гол өрсөлдөгч нар Парис Хилтон, Линдси Лохан нар сандарч байсан гэдэг. Гэтэл алдарын оргилд хурдан гарах нь тэр болгонд тус болоод байдаггүй аж. Ингээд Миша задгай амьдралаа эхлэн  сархад хүртэж, өвс татах болсон байлаа. Мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлсний дараа  хөрөнгийг нь түүний менежерүүд араар нь үрсэн гэх Мишагийн мэдэгдэл ч хачирхалтай байлаа.

 

Памела Андерсон

Карьерынхаа оргилд  Памела Андерсон үзэсгэлэнтэй эмэгтэйгээс гадна Холливудын  баян хүмүүсийн нэг байв. Өнөөдөр ч бахархах зүйл түүнд бий л дээ. Харин санхүүгээ тэглэх шахсан байгаа. Тэрбээр татвараас зугтсан хэргээр олон удаа заргалдаж байсан ч хэрэг явдлын гол шалтгаан тэр биш.  Тэрбээр усан сангийн  ёроолоо цагаан алтаар бүрүүлсэн, дөнгөж засварласан байраа дахин засварлах зэргийн ухаангүй зарлагуудаараа ядуурчээ.

 

Брендан Фрейзер

“Занданшуулсан шарил” кино царайлаг,  бие галбир сайтай Фрейзерийг нэгдүгээр зэргийн од болгосон билээ. Гэтэл тэр нь маш хурдан дууслаа. Дараагийн хоёр кино нь эрэлттэй байгаагүйн улмаас түүний орлого  багасав. Болоод байж болох л доо. Гэтэл тэр эхнэрээсээ салаад охиндоо 75 мянган ам.долларын алимент төлөх болсон байна. Сайн дүр олдохоо болсон жүжигчин тэр мөнгийг хаанаас авах билээ?

Линдси Лохан

Лоханд холливудын  жүжигчдээс хамгийн өндөр найдлага тавьж байлаа. Линдси анхны амжилтаас толгой нь эргэж, 2012 он гэхэд бүрэн хоосорч дээр нь 400 мянган ам.доллар зээлдсэн байлаа. Өнөөдөр  түүний хөрөнгө чансаа нь ямар байгааг Чарли Шинаас багагүй мөнгө зээлдсэнээр ойлгож болно. Сонирхолтой нь Чарли бас олон асуудалд холбогдсон ч мөнгөтэй байгаад байдаг.

 

Роб Лоу

Роб Лоу “Шаарлагдалт”, “Гэгээн Эльмагийн гал”  кинонуудын дараа өндөрт ниссэн юм. Хэрэв түүний тэнэглэл байгаагүй бол тэр одоо Брэд Питтийн төвшинд  байх сайсан болов уу.  Гэтэл түүний группэн секст дуртай нь өөрийн үүргийг гүйцэтгэв. Бага насны охидтой хийсэн секс-видео түүний  нэр хүндийг баллав. Нийгэм  жүжигчнийг буруутгаж байсан нь түүний кинонуудын орлогыг хаалаа.

Мэл Гибсон

Мэл Гибсоны хувьд тэр хэл амнаасаа болон хэлмэгджээ. Жүжиглэх  авъаяс, найруулагчийн  чадвар байгаа ч нийгэм нь түүний этгээд араншинг хүлээн авахгүй болсон байна. Хэрэг явдал түүний дуулиант адал явдалт амьдрал, сексийн дуулианд байгаа юм биш. Зүгээр л Гибсон төсөөлөх аргагүй хамгийн тэвчээргүй хүн юм шиг байна. Түүний үгэнд өртөөгүй хүн гэж ховор доо! Геи, евреи, эмэгтэйчүүдэд түүнийг үзэн ядах олон шалтгаан байгаа. Орчин цагийн Америкийн нийгэмлэг одоо түүний тоглосон киног үзэхгүй. Бүтээсэн киног нь ч сонирхохгүй болжээ. Тийм ч учраас түүнд дүр өгөхөө больсноос гадна өөрийн киногоо гаргая гэсэн ч мөнгө өгдөггүй болжээ. Гэхдээ нэг төслөө тэр хэрэгжүүлсэн л дээ. “Нандин чанарын сэтгэмжээр” гэдэг кино нь шүүмжээр сайн үнэлгээ авсан. Гэхдээ хэн л алдсан боломжийг нь Гибсонд эргүүлэн өгөө гэж!

 

Майк Тайсон

Өнгөрсөн үедээ маш баян байсан Майк Тайсон өнөөдөр өөрийн  ухаангүй үйлдлээ хязгаарлах болсон. Өмнөх хөрөнгө нь дууссан, үлдсэн жаахан мөнгөөр зугаалж цэнгэж явахад хангалтгүй. Дампуурлын өргөдлөө Тайсон 2003 онд гаргахдаа  400 мянгыг сардаа зарлагдаж байсан, одоо мөнгөгүй болсон гэсэн юм. Өөр есөн саяыг нь түүний ээлжит эхнэр салахдаа аваад талийсан байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top