x

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгоно

“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас хамтран зохион байгуулж, нийслэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүрэг, сум, багийн Засаг дарга, төлөөлөл оролцож байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  чуулганд оролцож, “Төрийн албаны шинэчлэл, төвлөрлийг сааруулах бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

Засгийн газраас "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" батлан хэрэгжүүлж, асуудлыг цогцоор шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын нэг нь “шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал” юм.

2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны шинэчлэлийн гол үзэл санаануудыг тусгаж хуульчлан баталгаажуулсан гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон тус хуулийг даган гарсан дүрэм, журам, баримт бичгүүдийн дагаж мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллана.

Төрийн албанд тогтсон хуучин соёлыг хууль тогтоомж болон орчин үеийн болон ирээдүйн шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажил хийгдэж байна. Аливаа байгууллагын зан үйлийг шинэ нөхцөлд нийцүүлэх шаардлагатай. Шинэ үзэл баримтлалыг хуучин арга барил, хуучин соёлоор хэрэгжүүлэх ёсгүй гэж хэллээ.

Төрийн алба иргэндээ үйлчилдэг, ард түмний үйлчлэгч байх ёстой. Иймд Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлахаар бэлтгэж байна. Энэ асуудлыг маргааш (2019-01-16) Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим орчинд оруулах буюу дижитал шилжилт хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын талаар танилцууллаа. Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг Засгийн газар баталж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд

•  Улс төрийн төвлөрөл сааруулах;

•  Захиргааны төвлөрөл сааруулах;

•   Төсвийн төвлөрөл сааруулах;

•   Эдийн засгийн төвлөрлийг сааруулах гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Төвлөрлийг сааруулах бодлого нь иргэн төвтэй төрийн үйлчилгээний нэг чиглэл юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 56 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 цаг 4 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 12 цаг 14 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 12 цаг 20 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 24 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 28 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 13 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 55 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 24 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 29 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 32 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 36 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 41 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 50 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 17 цаг 12 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 18 цаг 5 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 18 цаг 11 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 26 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top