x

З.Энхболд Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болжээ

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдыг Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилжээ. Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, зарим томилгоог хийсэн байна.

Өмнө нь Монголын Жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, "Маск"-ын Д.Ганбаатар, Ховд аймгийн жүдогийн холбооны тэргүүн Ш.Адъшаа, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар ажиллаж байжээ.

Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч З.Энхболд нь "Токио-2020" олимпийн наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багийг ахалж оролцох юм байна. 

Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон З.Энхболд нь:

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик телемеханикийн инженер мэргэжлээр
  • 1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
  • 1989-1991 онд “Монел” фирмд инженер
  • 1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
  • 1993-1996 онд “Интер” ХЭАА ХХКомпанид захирал
  • 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
  • 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллажээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top