x

"Apple" компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна

Дэлхийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч “Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1976 онд Калифорни муж улсад нэгэн гараашнаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өдгөө хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн аварга корпорац болон өргөжжээ.

Воз нэрээрээ алдаршсан Америкийн зохион бүтээгч, электроникийн инженер, программ зохиогч Стив Возниак компьютерын хэлхээний хавтан зохион бүтээж, түүнийг нь найз Стив Жобс нь бизнес болгон хөгжүүлэх боломжийг олж харснаар “Apple” компани үүсэж байсан түүхтэй. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд тус компани анхны ширээний компьютер, ухаалаг гар утсыг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, программ хангамж болон техник хангамжийн төгс зохицлыг бий болгосноор орчин үеийн технологийн салбарт хувьсгал хийсэн юм.

Гэвч 50 жилийн ойн босгон дээр “iPhone” үйлдвэрлэгч компани хиймэл оюуны эрин үед байр сууриа хадгалж үлдэх томоохон сорилттой тулгарч байна. “Alphabet”, “Microsoft” зэрэг өрсөлдөгч компаниуд нь хиймэл оюуны салбарт олон тэрбум долларын хөрөнгө оруулж, тэргүүлэх байр суурийн төлөө өрсөлдөж эхэлжээ.

Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сард “ChatGPT” гарч ирснээс хойш “Apple”-ийн хувьцааны өсөлт технологийн салбарын “Шилдэг долоон” (Magnificent Seven) компани дундаа хамгийн тааруу үзүүлэлттэй байгааг шинжээчид онцолж байна.

Тус компани 2017 оноос хойш чипэндээ машин сургалтын технологи ашиглаж байгаа ч “Siri” ухаалаг туслахыг шинэчлэх ажил удааширсан нь хиймэл оюуны хэрэглээний шинэ давлагаанд бэлтгэлгүй байсныг илтгэж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Мөн “OpenAI” зэрэг компаниуд ухаалаг гар утасны ноёрхлыг халах шинэ төрлийн төхөөрөмжүүд бүтээхээр төлөвлөж байгаа юм.

Хэдийгээр өрсөлдөөн ширүүсэж байгаа ч “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй хэвээр байна. Шинэ загварын iPhone 17 цувралын борлуулалт өнгөрсөн оны сүүлийн улиралд компанийн ашгийг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн бол 599 ам.долларын үнэтэй, хамгийн хямд зөөврийн компьютер болох “MacBook Neo” зах зээлд амжилттай нэвтэрчээ.

“Apple компани өнгөрсөн 50 жилд өөрийн гэсэн цогц бизнес загвараар ямар ч өрсөлдөгчгүй ноёрхож ирсэн. Харин ирэх 50 жилийн хувь заяа хиймэл оюун ухааны салбарт хэрхэн ажиллахаас, түүнчлэн "OpenAI" тэднийг гүйцэж түрүүлж чадах эсэхээс шууд хамаарна” хэмээн технологийн салбарын хараат бус шинжээч Бен Томпсон ярилаа.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 1 цаг 25 мин “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа 15 цаг 11 мин Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алхаж хүрлээ 15 цаг 14 мин Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан шалгаруулалтад хоёр компани тэнцжээ 15 цаг 16 мин "Солонго 1, 2" хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууц ашиглалтад орлоо 15 цаг 17 мин АТГ 460 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 15 цаг 17 мин Улаанбаатар хотод баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын ажлын явц 15 цаг 19 мин Өргөн хэрэглээний болон хөнгөлөлттэй эмийн чанарын шинжилгээ эхэллээ 15 цаг 20 мин Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүллээ 15 цаг 21 мин АНУ-ын эмч нарын баг ЭХЭМҮТ-д ажиллаж, хүүхдүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж үзүүллээ 15 цаг 21 мин Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн 9 хүнд шүүхээс ял оноолоо 15 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна 18 цаг 44 мин АТГ-ын удирдлагууд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов 18 цаг 45 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 75 хувьтай байна 18 цаг 46 мин G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо 19 цаг 44 мин Л.Месси ДАШТ-д хет-трик хийж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ 19 цаг 44 мин 2026 оны ДАШТ-ий тасалбарын үнэ хэт өссөнд Мексикийн Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандлаа 19 цаг 46 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын тов, байршлыг танилцууллаа 19 цаг 48 мин Сонгинохайрхан дүүрэгт "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" ашиглалтад орлоо 19 цаг 49 мин Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо 19 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,... Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО... Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top