x

Хайр дурлалын харилцаа хэзээ төгсөхийг урьдчилан таамаглах боломжтой

Хосуудын харилцаа хэрхэн үргэлжлэхийг таамаглах боломжгүй мэт. Учир нь харилцаа бүр өөр өөр, үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь маш олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Эрдэмтэд ийн дүгнэдэг хэрнээ хайр дурлалын харилцаанд дүгнэлт хийдэг математикийн модель бүтээхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. 

"Vox" сайт асар их хэмжээний мэдээлэлтэй ажилладаг технологийн компаниуд болон олон нийтийн сүлжээнүүд эрдэмтдийн энэхүү оролдлогыг шинэ түвшинд гаргах боломжтой гэдгийг мэдэгджээ. Жишээ нь "The Facebook Effect" нэртэй номонд Марк Цукерберг их сургуулийнхаа хосуудын харилцааг 33% оновчтойгоор таамаглаж чаддаг нэгэн программ боловсруулж эхэлж байсан тухай дурдсан байна.

2013 онд Facebook компанийн хөгжүүлэгч Ларс Бэкстром ба Корнеллын их сургуулийн эрдэмтэн Жон Клянберг нар урт удаан хугацаанд үргэлжилдэг харилцааны гол хүчин зүйлсийн талаар судалгаа хийж байв. Тэдний боловсруулсан модель тухайн хайр дурлалын харилцаа яг хэзээ төгсөхийг 60% хүртэлх нарийвчлалтай тооцоолж байжээ. Мөн эрдэмтэд дараа, дараагийн судалгаанууддаа олон нийтийн сүлжээний сая, сая хэрэглэгчдийн статуст (2008-2011 оны хооронд) дүн шинжилгээ хийсэн байна.

Олон нийтийн сүлжээнээс гадна дуу хоолойгоор удирддаг ухаалаг спикерүүд болон бусад гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд ч хувийн мэдээллийг ашиглах боломжтой аж. Энэ талаар 2018 онд eHarmony,  Лондон дахь Эзэнт гүрний бизнесийн коллежийн хамтарсан илтгэлд дурджээ.

Мэргэжилтнүүдийн онцолсноор эдгээр ухаалаг төхөөрөмжийн программ нь эздийнхээ хувийн яриаг "чагнаснаар" тэдний харилцааны бат бөх байдлыг дүгнэж, тэр ч бүү хэл энэ талаар зөвлөгөө өгөх чадвартай гэнэ. Эрдэмтэд 2017 онд дуу хоолойгоор удирддаг "хувийн туслахууд" болон 134 хосыг хамарсан туршилтад дээр тулгуурлан ийм дүгнэлтэд хүрчээ. Хосуудын ярианаас үндэслэн тэдний харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхийг ухаалаг спикер 79% нарийвчлалтай тодорхойлж чадсан байна.

Гэхдээ мэргэжилтнүүд ч тэр, компаниуд ч тэр энэхүү технологи нь тэдний бүтээгдэхүүнд нэвтэрсэн гэдгийг хэлэхгүй байгаа юм. 

Дэлхий томоохон компаниудад таны хувийн харилцаа ямар хамаатай юм бэ гэж үү? Хамгийн оновчтой хариулт нь мэдээж хэрэг танаар худалдан авалт хийлгэх. Учир нь ихэвчлэн хүмүүс маш хүнд салалтын дараа дэлгүүр хэсэж, худалдан авалт хийх хандлагатай байдаг аж. Дашрамд дурдахад Facebook олон нийтийн сүлжээ таны статус өөрчлөгдсөнийг шууд мэддэг бөгөөд улмаар ганц бие хүмүүст зориулсан сурталчилгаа идэвхжүүлдэг байна.

Харин Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг Марк Зукерберг 2019 онд технологийн ирээдүй, түүний нийгэмд үзүүлэх нөлөөний талаар олон нийтэд чиглэсэн цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 7 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 16 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 20 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 25 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 58 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 33 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top