x

Б.Хурц нарын Элчин сайдуудыг эгүүлэн татна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Австрали, Тайланд, БНСУ-д суух Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын гурван Элчин сайдын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж үзжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Өнгөрсөн жил Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцсөн. Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь гэдэг хүмүүстэй холбоотой асуудал жил гаруй саатсан. Тиймээс төрийн ажил гацаад байна гэж үзэн Гадаад Харилцааны сайд энэ гурван хүнийг буцааж татах нь зүйтэй гэсэн санал тавьсан. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд буцааж татах нь зүйтэй, энэ гурван Элчин сайдын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж үзсэн. 

Хоёрдугаарт, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой санал солилцож ярилцсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт багтааж энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Пүрэв гаригт анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Баасан гаригт хоёр дахь хэлэлцүүлгийг хийж батална" гэлээ.  

Дээрх мэдээллийг хийсний дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал тодорхой болж байна гэсэн. Дараагийн Их хурлын даргад ямар хүмүүс яригдаж байгаа юм бэ? 

-УИХ-ын дарга чөлөөлөгдөх болоогүй. Эхлээд хууль нь батлагдана. Хууль батлагдсаны дараа УИХ-ын даргатай холбоотой асуудлаар гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн батална. Дараагийн хүний асуудал огт яригдаагүй. Хоёр талаас ажлын хэсэг гарч ярилцсан. Энэ ажлын хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг яаж хурдан хэлэлцэх вэ, бусад хэлэлцэх асуудлаа яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлыг нь ярилцаж байгаа. Албан тушаалтай холбоотой нэг ч асуудал яригдаагүй. 

-ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайдуудын чөлөөлөгдөх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ дээр бүлэг яаж анхаарч байгаа вэ?

-Одоо Их хурал гацахгүй. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Баасан гаригт чуулганаар Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрүүлч өвгөн (66.181.160.112)
    Эргүүлж чадах юм уу даа. Бараг л тэнд нь хадсан юм шиг, МАНАН-гууд.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 18 цаг 55 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 19 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө...
Top