x

Ерөнхийлөгчийн төслийг баасан гаригт батлахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Жагсаал цуглаан үр дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. ҮАБЗ нийгэмд үүсээд байгаа бухимдал, олон түмний эсэргүүцлийн хөдөлгөөнийг үнэлж дүгнээд шийдэл гаргасан учраас, жагсаалын зорилго тодорхой хэмжээгээр биелж байна гэж үзсэн учраас жагсаалд оролцогчид тарсан.

ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах хуулийн заалт бүхий хуулийн төслийг дэмжиж байгаа гэсэн байр суурь, чуулган, байнгын хороогоор гаргасан шийдвэр МАНАН бүлгийг нураах, хамгийн түрүүнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал ахиц дэвшилтэй байна гэж бид үзэж байна” гэлээ.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд болох АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар ҮАБЗ-ийн өгсөн 10-ны дотор УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэн батлах зөвлөмжийг заавал дагаж мөрдөх ёстой биш хэмээн тайлбарлаж байгаа нь буруу гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Тодруулбал, ҮАБЗ-ийн хуулийн 9-р зүйлд зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага өөрийн чиг үүргийн дагуу холбогдох шийдвэр гарган хэрэгжүүлнэ гэсэн заалт байна. Төрийн дээд байгууллага бол УИХ гэдгийг онцоллоо.

“Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдангуут тогтоолын төслийг өргөн барьж, ирэх долоо хоногт багтаан УИХ-ын даргыг өөрчилнө. Ямар нэг саад тотгор байх юм бол эсэргүүцлийн гэрүүд бэлэн байна. Дараагийн шатанд орох бэлтгэлийг хангасан. Жагсагчид, иргэний нийгмийн байгууллагууд их тэнгэрийн аманд жагсаал, өлсгөлөнгөө хийх саналыг дэвшүүлж байгаа тул үүнийг судалж үзнэ.

Хэлэлцэх асуудлыг гаргасан байна. Хуралдааныг онцгой дэгээр буюу мягмар гаригт хуралдуулах боломжтой. Гэтэл пүрэв гаригт долоо дахь асуудал болгон оруулсан учраас нэгдүгээр асуудал болгох асуудлыг дэвшүүлнэ. Хоёрт цөөнхийн бүлгийн нэр бүхий гишүүдэд бүлгээс гарсан асуудлыг дэвшүүлсэн ч УИХ дарга шийдвэр гаргахгүй байгаа тул хуулийг гацаах, саад тотгор үүсгэх асуудлыг МАНАН бүлгийн төлөөлөгчид хуйвалдан хийж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “50 мянган иргэн Сүхбаатарын талбайд цуглаж, МАНАН бүлэглэлийг нурааж, МАНАН бүлгийн толгойлогч М.Энхболд огцрох ёстой, орд газруудаа буцаан авах ёстой гэж жагссан. Миний ард түмэн ухаантай юм байна, өвлийн хүйтэнд 50 мянгуулаа цуглалаа. Дараа 100 мянгуулаа болоод ирье гэж байна.

М.Энхболд буулт хийж ТББХ-ны хуралдаанд орж ирсэн учраас бид энэ пүрэв гаригийн жагсаалаа дараагийн долоо хоногт боллоо.

Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгохгүй бол, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол хуулийг чинь батлахгүй гэж балай юмаа яриад явж байна. Бид МАНАН бүлэглэлтэй тохирохгүй гэсэн хатуу зарчим бий” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнгөрсөн долоо хоногт нууц санал хураалт болсон. Эсэргүүцэж байна гэсэн гишүүд өөрсдөө ждүчдээ хамгаалж кноп дарсан байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргыг огцруулахгүй бол бусад асуудал шийдэгдэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбай дээр баригдсан гэрүүд бол хандивынх. Жагсаалын дараа энд оролцсон гишүүдийн дунд сугалаа явуулж гэрүүдээ өгөх талаар зохион байгуулагчид ярьж байгаа. ЖДҮ, МАНАН хоёртой хоёулантай нь тэмцэх ёстой. Гэхдээ МАНАН-тай эхлээд тэмцэнэ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Хэзээ ч гарч ирж байгаагүй сэхээтнүүд үгээ хэлсэн, би тэр үед бид ялчихжээ гэж бодсон. Жагсагчид метал илрүүлэгчээр мөн цүнхээ шалгуулж жагсагчдын талбай уруу орсон. Жагсаалын соёл монголд ирлээ, сайн засаглалын эхлэл гэж харж байна. Гурав дахь жагсаалаас олон хүн айсан, бид ч айсан. М.Энхболд даргыг ТББХорооны хуралдаанд орж ирэхэд нь энэ бүхнийг ойлгоод хуралдаанд ирлээ гэж бодоод өрөөнд нь болсон үйл явдалд уучлалт хүссэн. Гуйвуулах шаардлагагүй. М.Энхболд огцроход ихдээ 14 хоног үлдсэн. Ямар ч тохиролцоо хийгдээгүй. МАНАН системээс болж хохирсон иргэд бидэнд өргөдлөө авчирч өгөөч. Нээлттэй сонсгол хийх цаг нь болсон юм байна. Ганболд шиг зуу, зуун тохиолдол бий. МАНАН-тай тэмцэх бөмбөгтэй цаг яваад эхэлсэн” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 16 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 27 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top