x

Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. 


Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав.


Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж,  "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн уг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2019 оны шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий тэмдэг, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.

Тэрбээр ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй тав дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн боллоо.


Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Х.Сэлэнгэд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Одоогоос 27 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон.

Энэ шагналыг өнөөдөр тав дахь удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлд олгож байна. Таны цаашдын эрдмийн их үйлс дэлгэрч байхыг хүсэн ерөөе” гэлээ. 


Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ үг хэлэхдээ, “Юуны өмнө багшдаа баярлаж байгаагаа илэрхийлье. Багшийн маань буян заяа, үйл хэрэг олон түмэн шавь биднийгээ үргэлжид ивээж байх болтугай. Багшийн маань үзэл баримтлал, үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс  энэхүү нэр хүндтэй шагналыг бий болгосон УИХ-ын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлье. Мөн миний "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлийг нэр дэвшүүлэх боломжийг олгосон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ багшийнхаа гэр бүлийнхэнд сайн сайхныг хүсье. Миний энэхүү бүтээл шинжлэх ухааны бүтээл бөгөөд монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийсэн юм. Энэ үндсэн дээр монголчуудын төрт ёс, төр барихуйн ёс, төр засахуйн ёс нь өнөөгийн Монголын төр ёсны үнэт зүйл болохыг тодорхойлохын зэрэгцээ монголчуудын эв эеийн тухай сургааль нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлох оролдлогыг хийснээрээ онцлогтой юм. Энэхүү шагнал миний бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг өргөж байгаад туйлын баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Б.Чимидийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “Өнөөдөр Үндсэн хуулийн баярын өдөр тохиож байна. Монгол Улсын төрт ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуульт ёс цагийн сорилт, шалгалтыг туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Үүнд манай Үндсэн хуулийн амьд, бүтээлч шинж чанар оршиж байгаа юм. Цаашдаа ч боловсронгуй болгох зүйл байгааг үгүйсгэхгүй. 


Би 1990-ээд оны үед Төрийн ордонд анх багшийнхаа даалгавраар орж ажиллаж байлаа. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төсөл дээр Б.Чимид багштай хамт ажиллаж байсан цаг үе санагдаж байна. Анхны ардчилсан чөлөөт сонгууль болж АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хуулийг хэлэлцэх, батлах бүх шатны ажилд  гар бие оролцсон. Тэр үед төрийн түшмэл хүн төрийг номоор засахуй гэдгийн утга учрыг багшаасаа ойлгож авсан юм. Үндсэн хуулийг баталсан тэр цаг үед Үндсэн хуулийн эхийг багштайгаа хамт барих түүхэн хувь зохиол надад тохиосон. Одоогоос таван жилийн өмнө “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ Б.Чимид багшийн нэрэмжит анхны шагналтан болсон. Тэр бол хоёр дахь хэвлэлт байсан. Одоо нэмж засварласан гурав дахь хэвлэлтээ англи хэл дээр гаргаж, дэлхийн нэр хүндтэй номын сан, их дээд сургуулиудад хэрэглэх боломжтой болгосонд баяртай байна. Энэ бүтээлдээ багшийнхаа Үндсэн хуулийн зарчмуудыг тайлбарлаж, хамгаалсан үндэслэлүүдийг оруулахыг хичээсэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл нар тус тус хүртэж байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 18 цаг 53 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 19 цаг 7 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө...
Top