x

ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн энэ сарын 19-нд нээлтээ хийжээ.

Энэхүү үзэсгэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан үйл ажиллагааны хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн анхны албан ёсны үзэсгэлэн гэдгийг "Чингис хаан" үндэсний музей мэдээлэв.

Тус үзэсгэлэнг нээж, Кремлийн музейн ерөнхий захирал Елина Гагарин хэлсэн үгэндээ, "Чингис хаан түүний удмынхан ба Орос орны түүхэн харилцаа, тэдгээрийн олон талт түүхийн агуулгыг шингээсэн тус үзэсгэлэн ОХУ-ын томоохон музей, номын сан, хувь цуглуулагчдад хадгалж буй хосгүй үнэт ховор 150 гаруй дурсгалаас бүрдсэн” гэв.

Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, Чингис хаан түүний угсааны эзэнт гүрэн Евразийн уудам тал нутагт өөрийн ертөнц, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог буй болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхийн олон түүхч, эрдэмтэн нэгэнтээ зөвшөөрч байна. Тэд өрнө дорнын олон улс оронд эрхшээлээ тогтоохдоо байлдан дагуулагч бус өөрийн өв, өндөр статус, нөлөөг өргөн хүрээнд буй болгож чадахдаа тэдгээр улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, амьдралын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгал, бичгийн эх сурвалж илтгэн харуулна. Байлдан дагуулалд сүйтгэл, түйвээн, эрх мэдлийн тогтолцоо үйлчлэх нь тухайн цаг үеийн дэлхийн дэг журам гэж ойлгогддог. Чингис хаан, түүний угсааныхны үлдээсэн өв, нөлөө, их солилцоо дэлхийн олон оронд ул мөр болон үлдэж тэдгээр улс орны дараа дараагийн хувь заяанд нөлөө үзүүлсэн. Москвагийн Кремлийн музейнүүд Оросын Соёлын яамны дэмжлэгтэй XV-XVII зууны Оросын хаант улсын Чингис хааны үр удмынханд зориулсан томоохон үзэсгэлэнг анх удаа танилцуулж байна. Энэ нь Оросын ард түмний түүх төдийгүй монголчуудын түүхийн судалгаанд ч нэн чухал, сонирхолтой, шинэ боломж нээж өгч буй юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж харилцааны цоо шинэ түүхийг тодруулах боломж олгож байна” гэдгийг тодотгов.

Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан, Оросын музей зэрэг оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэжээ. Мөн өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаа аж.

Тус үзэсгэлэн Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынханы Оросын түүхэн дэх үүрэг байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоо шинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.

Москвагийн Кремлийн музейд долоодугаар сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэх тус үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөр зэрэг цуврал ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top