x

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа хүлээн авлаа

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94,5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан томилогдсон даруйдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа сонгогдсон, Сангийн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ амаргүй цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэв.

Тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ хэллээ. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: ХХААХҮ-ийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 58 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 6 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 16 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 22 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 26 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 30 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 24 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 57 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 26 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 31 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 34 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 38 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 43 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 52 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 14 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 46 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 7 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 14 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 28 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top