x

Жүжигчин Чак Норрис таалал төгсжээ

Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис 86 насандаа таалал төгсжээ. Пүрэв гаригийн өглөө нас барсан тухай түүний гэр бүлийнхэн баасан гаригт Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүнийг Хавай муж улсын Кауаи арал дээр байхдаа тодорхойгүй шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. "Дэлхий нийтийн хувьд тэр тулааны урлагийн мастер, жүжигчин, хүч чадлын бэлгэ тэмдэг байсан. Харин бидний хувьд тэр үнэнч хань, халамжит аав, өвөө, гайхалтай ах, манай гэр бүлийн зүрх сэтгэл нь байсан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Норрисын гэр бүл түүний нас барсан шалтгааныг дурдаагүй бөгөөд “гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайвнаар хорвоог орхисон” гэж мэдэгджээ.

Техас муж улсын захирагч, АНУ-ын Ерөнхийлөгч болон жүжигчид эмгэнэл илэрхийлэв

“Чак Норрис таалал төгссөнд Техас даяараа гашуудаж байна. Тэр бол зөвхөн тулааны урлагийн аварга төдийгүй, тулаант адал явдалт киноны бэлгэ тэмдэг, мөн цорын ганц, давтагдашгүй Техасын рейнжер Уокер байсан” хэмээн Техасын захирагч Грег Эбботт мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  түүнийг “үнэхээр сайн, хатуу чанга залуу” хэмээн тодорхойлоод “түүнтэй зодолдохыг хэн ч хүсэхгүй” гэж нэмж хэлжээ. Ч.Норрис 2016 оны сонгуулиар Трампыг дэмжиж байсан юм.

“Би зүрх сэтгэлээрээ түүний гэр бүлийнхэнтэй хамт залбирч байна. Түүнийг хэзээ ч мартахгүй” хэмээн Холливудын нэрт жүжигчин Жан-Клод Ван Дамм хэллээ. Мөн Сильвестр Сталлоне, Ли Мэйжорс, Арнольд Шварценеггер зэрэг Норристой хамтран ажиллаж байсан олон жүжигчин эмгэнэл илэрхийлжээ.

Оклахомагаас гаралтай тулаант адал явдалт киноны домог

Карлос Рэй Норрисд 1940 онд Оклахома муж улсын Райан хотод автомеханик аав, ням гаригийн сургуулийн багш ээжийн гэр бүлд төржээ. Сургуулиа төгсөөд Өмнөд Солонгос дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хаах хугацаандаа “Чак” гэдэг хочтой болсон байна.

1962 онд цэргээс халагдаж, Лос-Анжелест тулааны урлагийн студи нээжээ. Тэрбээр 1968 онд Дин Мартины найруулсан “Эвдэн сүйтгэгчдийн баг” кинонд жижиг дүр бүтээснээр анх кино урлагт хөл тавьсан байна. Харин дөрвөн жилийн дараа Брюс Литэй хамтран тоглосон “Луугийн зам” кинонд тоглосноор алдаршсан юм.

Түүнийг алдаршуулсан өөр нэг кино бол 1983 онд гарсан “Ганцаардсан чоно Маккуэйд” кино бөгөөд уг бүтээлд Норрис Техасын рейнжерийн дүрд тоглож, хууль бус наймаачинтай ширүүн тэмцдэг. Мөн 1993-2001 онд гарсан “Уокер, Техасын рейнжер” олон ангит киноны Корделл Уокерын дүрээрээ алдартай.

Шүүмжлэгчид Норрисын кинонуудыг төдийлөн таашаадаггүй байсан бол үзэгчид түүнийг болон түүний бүтээлүүдийг халуун дотноор хүлээн авч байв. Тэрбээр шударга ёсны төлөө ганцаараа тэмцэгч, зөвхөн гарцаагүй үед л хүч хэрэглэдэг залуугийн дүрээрээ алдаршсан юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top