x

УИХ-ын дарга М.Энхболдоос Л.Оюун-Эрдэнэ уучлалт гуйв

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр шөнө дунд болтол үргэлжилж 00:10 минутад дуусав. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдоос Л.Оюун-Эрдэнэ гишүүн уучлалт гуйв. Тэрбээр жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйж байна” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд,  Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг  жагсаалын үеэр 200 цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж  гүтгэсэндээ уучлалт хүслээ. Зөрүүлээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Богд банктай холбоотой асуудлаар батлагдаагүй мэдээлэл хэлсэндээ Л.Болд гишүүнээс уучлалт гуйснаар байнгын хорооны хуралдаан дуусав.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 -Өнөөдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж буй иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэж ойлголоо, танд талархал илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл яаж эргэн очиж жагсагчдыг тараах вэ гэдгээ бидний хувьд мэдэхгүй, тухайн үед шоконд орсон байсан. Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга таниас уучлалт хүсч байна. Хүлээж авна уу гэж хүсч байна. Бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдалтай зөрчилдсөн учраас жагсаал дээр болсон нөхцөл байдлыг харгалзан тийм зүйл болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Танд бас баярлалаа. Хувь хүнд зориулж хууль батална гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа, бусад зүйлтэй холбоотой гэдэгтээ одоо хүртэл би санал нэг байна. Одоо хүртэл танд өөрөө өргөдлөө гаргах боломжит хувилбар байгаа. Та бол УИХ-ын дарга, түүхэн хүн. Тэгэхээр үүнийг бодолцож заавал энэ хуулийг хэлэлцэлгүй шийдэх хугацаа байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Ямар ч байсан хуулийн хугацаанд энэ асуудал шийдэгдээд явах юм байна гэж ойлголоо. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат бие биедээ хатуу үг чулуудсан учраас нэгнээсээ уучлалт гуйна гэсэн гэдгийг Д.Лүндээжанцан хэлсэн юм. “Гишүүд ойлголцож, нэгнээсээ уучлалт гуйгаад явна гэж манайхан ярьсан” гэдгийг тэрбээр онцолсон юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • N Tumen (66.181.184.210)
    Uuchlalt guina gedeg uhamsar es zuitei hunii uildel Oyun Erdene ugaasaa lider bayr hurgei. monhbat shig bwal estoi buduuleg Hurelsuh said ruu yaj haritsaj blaa.
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top