x

М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн юм, ална тална гэсэн хүн бий

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг гишүүн тус бүр дээр нэг бүрчлэн хийж байгаа бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн М.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэрийг гаргаад байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УЕП-оос асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Яагаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа юм бэ? Ерөнхий прокурор таныг УИХ-ын дарга атгачихсан  гээд байна. Нөгөө 37-гоос нь цөөлөх гэж оруулж ирж байна гэсэн хардлага яваад байна.
Таныг Ерөнхийлөгч томилдог юм уу, УИХ-ын дарга томилдог юм уу, Ерөнхий прокурор оо?

 Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 

-Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Өөрөө ч хэн нэгэнд үүрэг даалгавар өгөөд сууж байх хүн биш байх. Өмнө нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та нөхөд өөрсдөө хуралдахгүй байсан шүү дээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх тул хуралдана гэхээр чинь асуудлаа оруулж ирлээ. Битгий хууль хяналтын ажлыг улс төр болгооч, хуулийн байгууллага ажлаа хийгээд оруулж ирж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-ЖДҮХС-гийн  10 жилийн санхүүг шалгах хэрэгтэй, шалгаж байгаа юу?

М.Энх-Амгалан:

-Бүгдийг нь шалгаж байгаа. Энэ бол асар өргөн хүрээний шалгалт болж байгаа шүү. Хүн хүч үнэхээр дутагдаж байна. АТГ-ын 25 хүн ЖДҮХС-гийн бүх зээл дээр явж байна. Замбараагүй их ажил явагдаж байна. ААН-үүддээ ч хүнд тусч байгаа байх. Мал аж ахуйн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан бол юун ЖДҮХС, тамтаггүй их юм байгаа. Сантай холбоотой асуудлуудыг тэр чигт нь шалгаж байгаа. 

Мөн УИХ-ын зарим гишүүд зээл авсан гишүүдийг бөөнөөр нь оруулж ирсэнгүй гэх асуудал сүүл рүүгээ яригдаад эхэллээ. Тус тусдаа үйлдэлтэй,  тус тусдаа нөхцөл байдалтай учраас аль нь түрүүлж орж ирснээсээ шалтгаалж оруулж ирж байгаа. Цагдаагийн байгууллага, АТГ надад санал өгдөг. Ер нь тус тусдаа хүний асуудал явж байхад заавал бөөнд нь оруулах ёсгүй гэж бодож байна. 

Яллагдагч Б.Батзориг гэж хүн хэлж байна. Үнэхээр энэ хүний хэлсэн шиг явсан бол бид ажлаа алдаад, төрийн баахан хөрөнгө мөнгө зараад, 40-50 мөрдөн байцаагч тэнд өдөр, шөнөгүй ажиллаад, 20-оод прокурор ажиллах шаардлагагүй байсан. Бидний бүтэн хоёр сарын ажил зөвхөн ЖДҮХС-г шалгахад зориулагдаж байна. Гэтэл бид цаана чинь Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын яриад байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бонд гээд асар олон шалгах асуудал байгаа. Үнэхээр хүн хүч хүрэлцэхгүй байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа хэдэн хүний орон тоо шийдээд өгөх хэрэгтэй байна. 

ЖДҮХС-гийнх хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь авчихсан л асуудал шүү дээ. Цаашдаа ингэж явж болохгүй гэдэг дээр би хатуу зогсож байгаа. Энэ танхимд байгаа гишүүдээс хэд нь орж ирэхийг мэдэхгүй байна. Нэлээд нь ирж шалгуулж байгаа.

Зарим нь байцаагдаад хэрэг биш гэдгээ батлаад бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ гэж дарамталсан асуудал ч гарсан байсан. Дараагийн хурал дээр би тодорхой гишүүний асуудлыг оруулж ирж ярина” гэв.

Гишүүд асуулт асууж дууссаны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн:

-Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл л бий болж байж шударга ёсыг бид ярина. Ерөнхий прокурорын ярианд итгэх итгэл төрж байна. Гэхдээ огт асуудал нь яригддаггүй Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын асуудлыг та нэг мухарлаач. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын асуудал юу болов. 60 тэрбумын асуудлаар Энхболд даргын асуудлыг та оруулаад ирээч. Оюу Толгой, Таван толгой зэрэг асуудлыг та нэг анхаарч хараач.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Ерөнхий прокурорын өнөөдөр оруулж ирж байгаа энэ асуудал чинь таны ярьж байгаа бүлэглэлийг таслахын нэг эхлэл. ЖДҮ-гийн асуудал гэхэд бүлэглэлийг задлах нэг алхам. Тиймээс энэ асуудлаа бид шийдээд гишүүдийн шалгагдах бололцоог гаргаж өгье. Шинэчлэл энэ заалнаас эхэлнэ гэж үнэн. Аливаа асуудал жижиг зүйлээс эхэлдэг. Тиймээс өнөөдөр бодитой байгаа ЖДҮ-гийн энэ асуудлаас эхэлье. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны дүгнэлтээр санал хураахад гишүүдийн олонхи буюу 71,4 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Харин үүний өмнө санал хураалт явуулсан М.Ундармаа гишүүн дээр нишүүдийн 82,5 хувь "Түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн санал өгчээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 18 цаг 50 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 19 цаг 4 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ...
Top