x

Зээлийн хүүг хязгаарлах тухайд (Үргэлжлэл)

Няцаагч тал

Эдүгээ улсын валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн алдагдал 2 их наяд төгрөгөөр, ЗГ- ын үнэт цаасны үлдэгдэл 1 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. Эдийн засаг нэг хувийн өсөлтөөс 4-5 хувийн өсөлттэй орчин руу шилжсэн, гадаад эдийн засгийн орчин сайжирч, тогтвортой байх болсон зэрэг эерэг хандлагууд байна.

Монголын эдийн засагт 2017 оны байдлаар жилийн өмнөхтэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт ба гадаад актив талаасаа дараах өөрчлөлтүүд гарсан. Нүүрсний орлого 1.3 тэрбум ам.доллараар, ГХО 1.3 тэрбум доллар болж өссөн байна. ОУВС-ийн хөтөлбөрийн зээл, гадаадын ЗГ-уудаас олгох зээл, ЗГ-ын гадаад зах зээлд арилжаалсан бондын эх үүсвэр, алтны мөнгөжүүлэлт, интервенц зэрэг шалтгаанаар валютын нөөц өссөн гэх мэтээр 4 тэрбум орчим ам.долларын гадаад валютын орох урсгал 2017 онд эдийн засагт бий болсон байна.

Хүү өндөр байгаа бол эрсдлийн түвшин өндөр байгаа гэсэн үг. Тэгэхээр нийт эдийн засгийн эрсдлийг бууруулах, эрсдлийг өндөр болгож буй хүчин зүйлүүдтэй нь тэмцэх, эдийн засгийн суурь асуудлуудтайгаа төр ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр асуудлын шинж тэмдэгтэй тэмцэх нь агуулгагүй.

Иймээс инфляцийг нам түвшинд тогтвортой байлгах, гадаад актив өсч байгаа эерэг орчинд дотоод активаа өсгөх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хэрэглээг биш эдийн засгийн бүтцийг дэмжих, зөв бүтэц рүү явуулах. Ажлын байр, дотоодын хөрөнгө оруулалт, хуримтлал, дундаж давхарга руу, хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл рүү санхүүжилт хийх хэрэгтэй. Энэ эрх мэдэл төрд хангалттай бий.

Дэмжигч тал

Арилжааны банкуудын сүүлийн 4 жилийн тайлан, балансыг харвал банкууд өөрсдөө хадгаламжийн хүүгийн зардлаа төлж чадахгүй түвшинд хүрчээ. Монголбанкнаас гаргаж буй банкуудын нэгдсэн тайлан, балансаар банкны систем 2017 оны эцсээр 240 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Эндээс банкууд ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа гэж ойлгоно. Гэвч бодит байдал шал өөр.

Яагаад гэвэл 240 тэрбумын цэвэр ашигтай ажиллах гэж ЗГ-аас, Төв Банкнаас 600-700 тэрбум төгрөг авчихсан. Сүүлийн гурав дөрвөн жил арилжааны банкууд бизнест бараг зээл олгосонгүй. Тэд ажлаа хийхгүй болсон.

Тэр гаргаагүй зээлийг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр төр санхүүжүүлж, жилд 600-700 тэрбум төгрөгийг банкуудад өгч байсан. Энэ 240 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэдэг нь банкууд үндсэн үйл ажиллагаанаасаа жилд 400-500 тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг харуулж байна. Энэ бол өнөөдрийн банкны систем буруу яваад байгаагийн тод илрэл юм.Хүүлэлтийн эсрэг хууль гарч байж л банкууд цаашдаа оршин тогтноно.

Ипотекийн зээл үргэлжлэх эсэх тухай асуултад няцаагч талын хариулт:

Мөнгө зээлийн бодлогын хүрээнд аливаа улсын төр нь тухайлсан нэг бодлогын хүрээнд зорилтот сегментийг, салбарыг чухал гэж үзээд тодорхой санхүүгийн эх үүсвэр бий болгон дэмжиж болно. Орон сууцны 8 хувийн зээл бол тийм эх үүсвэртэй хөтөлбөр юм. Монголд хуримтлал хийдэг дундаж давхаргыг том болгох зорилгоор хямралын үеэр эхлүүлсэн, эх үүсвэртэй бодлого. Тухайн үед банкууд өөрийн эх үүсвэрээр дунджаар 16-17 хувьтай ипотекийн зээл олгож байсан тул хориод жилд нийтдээ гучин мянган хүнээс хэтрээгүй юм.

Инфляци ба хадгаламжийн хүүгийн холбоосын тухай дэмжигч талын хариулт:

Хүн төрөлхтний түүхэнд бүхий л улс орон инфляцитай тулгарч ирсэн. Энэ бол зөвхөн монголын биш, дэлхий нийтийн асуудал. Манай санхүүгийн зах зээл болон эдийн засагт хадгаламжийн хүү инфляциас дээр байх ёстой гэдэг хамгийн буруу ойлголт байдаг. Төр, Төв банк болон арилжааны банкуудын бодлого ийм чиглэлд явж ирлээ.

Хуримтлалтай хүн одоогийн 9900 биш 99 мянга бүр 990 мянга болох ёстой. Тэгж л улс орон хөгжинө. Сүүлийн 27 жилд зөвхөн хуримтлалтай 9900 хүнээ л инфляциас нь хамгаалсаар явж ирлээ. Гэтэл инфляци 8 хувь боллоо гэхэд тухайн эдийн засагт байгаа бүх хүний мөнгөнөөс 8 хувийг төр авдаг гэсэн үг. Тэгээд бүх хүнээс авсан мөнгөөр хуримтлалтай 9900 хүний инфляцийг нөхөж өгчихөөд байгаа хэрэг.

Хөрөнгийн зах зээл хэзээ хөгжих тухай асуултад дэмжигч талаас хариулсан нь:

Өнөөдөр монголын санхүүгийн зах зээл зөвхөн банкинд суурилчихаад байна. Хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байгаад гурван шалтгаан байна.

Нэгдүгээрт, хуучин банкны хадгаламжийн хуулиар банкуудаас нэг ч төгрөг авалгүйгээр, төр банкин дахь бүх хадгаламжийг батлан даадаг байсан.

Хоёрдугаарт, татварын эрх тэгш бус зохицуулалт 27 жил үргэлжилсэн. Банкинд мөнгөө хадгалуулаад авч буй хүүгийн орлогоос татвар авдаггүй байсан. Гэтэл хувьцаа, үнэт цаас худалдаж авбал татвартай. Харин өнгөрсөн жил ОУВС-ийн шахалтын үр дүнд анх удаа банкны хүүгийн орлогоос татвар авдаг болсон.

Гуравдугаарт, төрөөс болон Азийн Хөгжлийн Банк (АХБ), Дэлхийн Банкны (ДБ) хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр бусад үйл ажиллагааны санхүүжилт нь арилжааны банкуудаар дамждаг. Төрөөс Хөрөнгийн бирж, брокерын компаниудыг дэмждэггүй. Ер нь төрийн бодлогоор хөрөнгийн зах зээл монголд хөгжсөнгүй.

2018.02.21

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 13 цаг 43 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 13 цаг 47 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 13 цаг 51 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 13 цаг 54 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 13 цаг 58 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 3 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 14 цаг 13 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 14 цаг 22 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 17 цаг 51 мин Месси 80 мянган евро хандивлажээ 18 цаг 23 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 18 цаг 33 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 18 цаг 33 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 18 цаг 38 мин Дайн өөрчлөгдсөөр байна 18 цаг 53 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 18 цаг 59 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 19 цаг 47 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top