x

Ж.Мөнхбат: Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Жагсаал зохион байгуулсан гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийг эрс няцааж байна. Жагсаал цулаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн шүү. Өчигдрийн жагсаалд 200 байтугай хоёр хүн аваачиж оролцуулаагүй.

Нийгэмд жагсаал цулаан хийдэг. Тэр нь буруудаад ирэхэд буруугаа бусдад нялзаах гэж оролддог байдал газар авлаа. Өвчтэй, солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг боллоо. Дээр нь сүүлийн үед улстөрчид өөрийнхөө хувийн эрх ашиг, хувийн бизнесийн төлөө хийсэн үйлдэл, алхмынхаа төлөөсийг төлөх гэж чичирч гүйдэг болжээ. Тэдний нэг нь Л.Болд гишүүн гэж харж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байхад чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг ярьсан. Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ асуудлаар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан.

Жижиг банкуудтай харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийжээ. Тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалийн сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Л.Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаарТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Мөн Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.177.215)
    Зүгээр л дунд хуруу шигээ байгаач
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • ИРГЭН (202.126.89.174)
    ЭНЭ МӨНХБАТ ЯАГААД АРД ТҮМНИИ ЭРХ АШИГ ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИИГ ЗАНАЖ ЗҮХЭЭД БАЙГАА ЮМ БЭ.ӨӨРӨӨ АЙМШГИИН НО ТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ.ЖДҮ ЯАХ ВЭ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ..ХАРИН НОМТОЙБАЯР ТА НАРЫНХ БОЛ ЛУЙВАР ДЭЭРМЭЭР ХЭДЭН ТЭРБУМ НАЯДААР НЬ ЭРГЭЖ ТӨЛӨХГҮЙ АВСАН
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Амаа хамхи (103.212.117.46)
    Ийм пацаан төрд гарчаад том юм ярихаар ичээд байх юмаа. Хэрэгтэй хэрэггүй хэдэн 4 мөрт бичээд л энд тэнд тэнэж яв л даа. Чиний хажууд улс төр ярьчих толгой олон байна даа
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • z (202.9.43.85)
    ene dund huruu yu hutsaad bna ve, hench toohgui bolhoor anhaaral tatah geed l hutsah yumaa!
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.144)
    ХОНЗОГНОГЧ Ж. МЕНХБАТ БОЛ 60 ТЭРБУМЫНБИЧЛЭГ ТАРАХАД ДОРЖЗОДОВД САЯ ДОЛЛАР АМЛАЖ БИЧЛЭГЭЭ БОЛИУЛЧИХ ГЭЖ САУНД ДУУДАЖ ХЭЛЖ БАЙСНЫГ НЬ ЯРИХАД АРХАНГАЙГААС БИ ТЭГЭЭГVЙ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ГЭЖ ЛАЙВ ХИЙЖ БАЙСНААС НЬ ХОЙШ МЕНХБАТЫГ ХАРАХААС ЗЭВVV ХVРДЭГ БОЛСОН. ХАРАХАД НVДЭНД ХVЙТЭН ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ ХVН.
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Bvh (66.181.160.69)
    Darvaichaad icheechee Munhkbat gyai ingej yrij ywsnaas byshyyxan ogtsrood gertee amar
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Хөгжлийн банкны тухай ярихдаа Номтойбаярын авсан Хөгжлийн банкны зээлийн тухай та яагаад өөрийгөө шударга гишүүн гээд байдаг иөртлөө энэ тухай ярихгүй байна вэ? Мөн өөрийн хамаатан садан болох ахын компани болох Засаг чандмань ч билүү компани дээр авсан концессоо ярихгүй байна вэ? ЗГХЭГД байхдаа концесс авсан уу? 3 тэрбум гээд байгаа айшингийнхаа талаар яагаад ярихгүй байна вэ? Та шударга хүн мөн үү?
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top