x

Д.Цогтбаатар сайд “Райсина Диалог -2019” олон улсын хуралд оролцов

БНЭУ-ын Гадаад хэргийн яам, ”Ажиглалт Судалгааны Сан”  судалгааны байгууллага хамтран “Райсина Диалог -2019” олон улсын хурлыг энэ сарын 8-10-нд Шинэ Дели хотноо дөрөвдэх удаа зохион байгуулав.

Энэхүү хурал нь орчин үеийн олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнес, цэрэг батлан хамгаалах салбарын судлаачид  санал бодол солилцох, ирээдүйн чиг хандлагыг санал болгоход чиглэдэг юм. Харин энэ удаад “Олон улсын харилцаанд бий болж буй шинэ дэг журам, үүссэн шинэ  нөхцөл байдал, уян хатан түншлэл, тодорхой бус үр дүн” хэмээх өргөн хүрээтэй сэдвээр 40 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд дэлхийн 93 орныг төлөөлж 600 гаруй  төлөөлөгч,1500 орчим зочид оролцов.

Олон улсад нэр хүндтэй энэхүү хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Тэрээр “Райсина Диалог 2019” олон улсын хурлын нээлтийн үеэр, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, 2015 оны тавдугаар сард Монгол Улсад түүний хийсэн  төрийн айлчлал хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болсныг тэмдэглэв.

Мөн Д.Цогтбаатар сайд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Каул, эрх баригч БЖП намын Үндэсний ерөнхий нарийн бичгийн дарга Рам Мадхав, Монгол Улсад газрын тосны үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа “Инженерс Индиа Лимитэд” компанийн удирдлагатай уулзаж,  Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар  болон  олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Гадаад харилцааны сайд нар манай хоёр орны өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж сүүлийн жилүүдэд өсч байгааг тэмдэглээд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид тавих зорилтуудын  талаар санал солилцож нарны эрчим хүч, ухаалаг технологийг барилгын салбарт ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлэх талаар ярьж тохиров.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Райсина Диалог -2019”  олон улсын хуралд оролцсон Норвегийн Ерөнхий сайд хатагтай Ирна Солберг, Австрали, Малайз, Испани, Иран, Япон Улсын Гадаад хэргийн сайд нар, бусад орны төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 52 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 25 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 35 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 54 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top