x

Шаардлага тавьсан гишүүдийн УИХ-ын даргын хариултыг сонсоогүй

Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаар бодит мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Ц.Цолмон:

-Сэтгүүлчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болж байна. УИХ-ын гишүүд жагсаалд оролцож байгаа. Түрүүн УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ талаар товчхон мэдээлэл өгөх гэсэн юм. Ямар нэгэн байдлаар улстөрийн өнцгөөс ярихгүй. УИХ-ын Тамгын газар төрийн захиргааны байгууллага. Би тэр үед ажил үүргийнхээ хүрээнд УИХ-ын даргатай хамт байлцсан учир УИХ-ын даргын өрөөнд чухам яг юу болсон бэ гэдэг талаар товч мэдээлэл өгье.

14.30 минутад над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. УИХ-ын гишүүд хэзээ ч, ямар ч үед УИХ-ын даргатай уулзах эрх, боломж нээлттэй байдгийг би хэлсэн. Тэгэхэд “Бид нар гишүүдээрээ ормооргүй байна. Жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэдэг шаардлага тавьсан. Түүний дараа Т.Аюурсайхан гишүүнтэй таван удаа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөн надтай утсаар хоёр удаа холбогдсон.

УИХ-ын дарга М.Энхболдод энэ асуудлыг танилцуулсан. Жагсагчдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл  нийтдээ есөн хүн УИХ-ын даргатай ирж уулзсаныг та бүхэн мэдэж байгаа. Уулзалтаас гарч ирээд ямар мэдээлэл, мэдэгдэл хийснийг би мэдэхгүй байна. Ер нь УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдэг талаар би албан ёсны, нэмэлт хачир байхгүй мэдээлэл өгье.  

УИХ-ын даргад өмнө нь шаардлага тавьсан байсан. Нэг хуудас. Тэр шаардлагад тодорхой үндэслэлүүдийг тавьсан. УИХ-ын дарга тэр шаардлагын дагуу албан ёсны хариуг гардуулж өгсөн. УИХ-ын дарга шаардлагын хариу өгч байгаатай холбогдуулан ярилцах бодолтой, төлөвлөгөөтэй байсан. Гэвч УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. Шаардлагын хариу гурван хуудас материал байгаа. 30 хуудас материал биш.

Гэвч УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс сонсоогүй. Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа хууль журмыг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчийн асуултад хариуллаа.

- Энэ хүмүүст хариуцлага тооцох уу?

- Хариуцлага тооцох, эсэхийг би мэдэхгүй. УИХ-ын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Ямар  ч байсан энд баривчлах, саатуулах үйл ажиллагаа болоогүй. Тэр хүмүүс гараад жагсаалдаа оролцоод явсан гэж би ойлгосон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.131.229.34)
    opood alaad haychihgui de
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top