x

Л.Болд: М.Энхболд өргөдлөө өгч, энэ талбай дээр гарч иртэл тэмцэнэ

МАНАН дэглэмийг эсэргүүцсэн, МАН, АН-ын (УИХ-ын хоёр ч гишүүн нь нэгдээд байгаа. Ж.Батзандан намаасаа хөөгдсөн ч Л.Болдыг хөөж чадахгүй байгаа) жагсаал Сүхийн талбайд хоёр дах удаагаа болж байна. Өмнөх жагсаал оны өмнө болж МАНАН дэглэмийн “сүүлчийн хий үзэгдэл” болсон М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахын тулд “албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх” шаардлага тавин жагссан билээ. Жагсаалыг зохион байгуулагчид “30 000 монгол жагслаа” гэж, эсэргүүцэгчид нь “3000 хүн ирлээ” гэсээр жагсаал дууссан.

Харин энэ удаагийн жагсаалд хөдөө орон нутгаас хүмүүс ирж оролцож байгаа гэдгээрээ онцлог. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Жагсаал дуусаад суулт зарлана. 250 орчим хүн өсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хэрэв их хэмжээний хүн өлсгөлөн зарлавал УИХ-ын гишүүдээ төлөөлж бид ч нэгдэнэ. Гэхдээ арай ч ийм түвшинд хүрэхгүй байх гэж найдаж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл түүнд хүрэхээс өмнө М.Энхболд өөрөө өргөдлөө өгөөсэй гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд ч мөн адил “Хугацаагүй суулт хийнэ. Улс төрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийг ашиглаж М.Энхболдыг унагана. МАНАН-г татан буулгана. Ард түмэн талбайд гарлаа. М.Энхболдод ганц л гарц үлдсэн. Тэр бол өөрөө огцроод энд ирж огцорч байгаагаа мэдэгдэж, ард иргэдээ баярлуулах ёстой. Манай цөөнхийн бүлэг М.Энхболдын хэрэгсэл болж байгаад харамсаж байна. М.Энхболд унах нь гарцаагүй болоод ирэхээр УИХ-ыг тараая гэдэг зүйлийг гаргалаа. Өнөөдөр 250 хүн албан ёсоор өлсгөлөнд оролцох өргөдлөө өгсөн. Тэр дунд УИХ-ын таван гишүүний нэр бий” гэв. 

Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн: 

-Ард түмний итгэл алдарч байна. М.Энхболд өөрөө хүсэлтээрээ огцроод, жагсаалын үеэр гарч ирж үгээ хэлээд, уучлалт гуйх ёстой. Яасан ичдэггүй юм. Нэхүүлийн залуус энэ байтугай хувьсгалыг хийнэ. Эхлэл нь М.Энхболд гэдэг хүнийг огцруулах. Жагсаал бүрийг 80, 90 оны жагсаалтай харьцуулаад байна. Жагсахаа тулбал 20 хүн байсан ч жагсаал шүү дээ. Өнөөдрийн жагсаалаас олон зүйл хүлээж байгаа гэв.

Өчигдөр УИХ-ын ТББХ хуралдаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан “УИХ-ын гишүүдийн олонхийн шаардлагаар УИХ-ын даргыг огцруулж болно” гэдэг хуулийн заалтыг дэмжсэн. Хуулийн төсөл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар орох ёстой. Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ хуралдаан дээр байж дэмжсэн санал өгсөн хэрнээ өмнөх шаардлагаа үргэлжлүүлж байгаагаас үзвэл энэ түүнд хангалтгүй бололтой.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 26 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top