x

МАН дотроо хэнийгээ “идэх” нь маньд падгүй болчихлоо

Гишүүн асан Д.Гантулгыг нөгөө “муу нэртэй” хэрэгт шалгагдаж байх үед түүнийг сайн мэдэх нутгийнх нь хүн ярьж билээ. Сургуульд байхдаа манлайлагчдыг төрүүлдэг сургалт дугуйланд яваад хэл яриа нь хөгжихсөн, буруу талын сэргэлэн нөхөр байсан гэж. Ерээд онд элдэв “Манлайлагчдын клуб”, “Leadership”, “Мини парламент” энэ тэр гээд дунд сургуулиас нь эхлээд хүүхдийг амбицаар нүддэг элдэв сургалт, клубууд байлаа даа. Тэр үеийн бүтээгдэхүүнүүд одоо төр барилцаж байна. Бэлээхэн жишээ нь Д.Гантулга.

Одоогийн энэ парламентад шинээр орж ирсэн 41 гишүүний бараг тал хувь нь 70, 80-аад оныхон. Төрын албанд ажиллаж үзээгүй, бизнес хийж хөдөлмөрөөрөө мөнгө хурааж ч үзээгүй, хар багаасаа даргын цүнх бариад, хэлсэн үг бүрийг нь цээжилж түүнийгээ тоть шиг давтан түүнийгээ “амьдралын боловсрол”, “улс төрийн туршлага” гээд ойлгочихсон хөнгөндүү гарууд.

Өмнөх үеийнхэн шигээ хоцрогдсон ч гэсэн системтэй боловсрол олж аваагүй, дараа үеийнхэн шигээ зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөнд ороогүй, зүгээр л аль нэг намын дарга, албан тушаалтны цүнх барьж яваад кранаар өргүүлээд төрд ороод ирчихсэн. Хүн болж төлөвшиж амжаагүй байхдаа улстөрч, манлайлагч болох гээд гүйчихсэн нэг үеийн гарууд одоо төрийн бодлого тодорхойлох гэж оролдож байна л даа.

2000-аад оны манай их сургуулийн боловсрол ч гэж ямар байлаа. Дуртай нь мөнгөө төлөөд нэг хувийн дээд сургуулийн диплом өвөртөлдөг байсан цаг. Бас нэг жишээ нь Х.Нямбаатар. Орхон дээд сургууль төгссөн, тэндээ иргэний эрх зүйн хичээл зааж байсан. Тийм л намтартай нөхөр өнөөдөр Эрүү, Зөрчлийн гээд суурь шинжтэй том хуулиудыг барьж аваад өөрчилж байх жишээтэй. Гадаадад боловсрол олсон гэж байгаа зарим нь тэднээсээ нэг их дээрдэх юмгүй. Хүний номыг үзсэн хүнд номын номыг үзүүл, хүний номыг үзээгүй хүнд номын номыг бүү үзүүл гэдэг юм гэнэ лээ.

Өмнөх үеийнхэн нь өнгөрсөн 27 жилийнхээ харанхуй намагт шигдчихсэн, дараа үеийнхэн нь тэднийгээ дийлж аваад намагт эзэн суух гэж улайрсан тийм л тэмцэл одоо МАН дотор болж байна. (АН-ын тухай бол ярихаа ч больё. Угаасаа өнөөдөр болж байгаа хийгээд цааш үргэлжлэх үйл явцад тэдний нөлөө, хүч гэж байхгүй юм чинь. Үлдсэн хоёр жилдээ) “Хүн бүр өөр өөрийнхөө жороор галзуурдаг” гэсэн орос ардын үг өнөөдөр манай улс төрийн өнгө байдлыг тодорхойлж байна. Хэн нь эзэн суулаа ч чанарын хувьд нэг их дээрдэх юм байхгүй. Нэмэгдэхүүний байрыг солилоо гээд нийлбэр өөрчлөгдөхгүй. Хэн нь хэнээ “идэх” нь маньд падгүй болчихоод байна.

Түүний оронд УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, бүрэлдэхүүнийг бүтнээр нь солих ганц арга байна. “Ард түмний сонголт” гээд толгой дэр бие засаад байгаа нөхдүүдийг ард түмэн сонголтоороо өөрчлөхөөс өөр аргагүй. Тэгэхгүй гэвэл нэг хонгилыг нөгөө хонгилоор солиод энэ ёроолоосоо дахиад хорин жилдээ гарахгүй.

Тиймээс УИХ-ын таван гишүүний зохион байгуулж байгаа “МАНАН-гийн эсрэг” жагсаал, өлсгөлөнг (үнэн хэрэгтээ М.Энхболдыг хугацаанаас нь өмнө УИХ-ын даргаас огцруулах ганцхан зорилготой Засгийн газраас зохион байгуулж буй ажиллагаа) жинхэнээсээ МАНАН-г устгах, УИХ-ыг тараах өлсгөлөн, суулт болгож өөрчлөх нэг зам байна. Иргэд өөрсдийн санаачилгаар. АН ч гэсэн сөрөг хүчин юм бол тэдний оронд гудамжинд гараад “ЖДҮ-гийн Засгийн газар, 60 тэрбумын их хурлыг тараая” гээд зогсч байх ёстой юм. Хууль санаачиллаа, тогтоол өргөн барилаа гээд МАН-ын олонхи түүнийг нь дэмжих үү? Битгий сэрүүн зүүдэлж, сэрж март аа гэдэг байх аа. Эсвэл тэдний арга залийг ажил хэрэг болгохын тулд албаар цаг хожсон юм хийгээд байна уу?

АН-ын бүлэг УИХ-ыг тараах тухай тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах гээд мунгинаж байх хооронд цаадуул нь хуулиа ч батлаад, ЖДҮ-гээ ч өршөөгөөд цаашаа явахаар болчихлоо. Өчигдөр ТББХ, Халдашгүй байдлын дэд хорооны хуралдсан байдлыг авч үзвэл ийм л дүр зураг харагдаж байна.

Б.ЗАЯА    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 53 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 26 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 37 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top