x

Л.Оюун-Эрдэнэ: Нэг хүнд зориулж хууль баталж болохгүй

Төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-УИХ гацна гэдэг маш ноцтой. МАН-ын хэрүүл төрийн хэрүүл зодоон болж байгаад харамсаж байна. Хоёр фракцын зодоон хосгүй шударгын тэмцэл болоод байна. Хандив нэрээр албан тушаалд очих гэж мөнгө авсан бол нэрсийг нь зарлаад зайлуулмаар байна. МАН шийдвэрээ гаргахгүй гэвэл хувьсгал хийхээс өөр арга байхгүй. Намыг нь татан буулгадаг юм уу, төрийн эргэлт хийдэг юм уу мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  

УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв гэж бодож байна. Ерөнхийлөгч хууль санаачилж орж ирж байна. Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байна. Яг үнэндээ 64 суудалтай МАН дотроо учраа олж чадаагүй учраас ийм байдалд хүрч 40 хоног гацаж байна. Бие биенийхээ дээр гарахын төлөөх тэмцэлдээ бүгд вакумлагдсан байна. Ийм дээрээ тулсан бол бүгдээрээ таръя. Би хоёр сарын өмнө ийм санал гаргасан. Монголын төрийн дархлаа руу гар дүрж байхаар энэ төрөөс бүгдээрээ явбал яасан юм бэ. Биднээс илүү мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүс байгаа байлгүй дээ. Ачаагаа үүрч чадахгүй бол чаддаг хүмүүст нь өгөх нь дээр. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв гэж боддог. 

Магадгүй Ерөнхийлөгчийн өрөн барьсан хуулийн төслийн олонхиороо батлах байх л даа. Батлахдаа хүрвэл ядаж 2/3-оор огцруулдаг заалт оруулж өгөөрэй. Энэ бол төрийн том дархлаа шүү. Эрх мэдэл мөнх биш. Дараагийн УИХ-ын дарга гарахад жаахан гомдохоороо хэдүүлээ нийлээд унгачихдаг байж болохгүй л дээ. Тиймээс ядаж 2/3-ын кнопоор шийддэг болоосой гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Хуулийг, ёс зүйг хоёр талаас тайлбарлаж болохгүй. Парламентын дархлаа чухал. Бид заавал ийм хууль батлах албагүй. Нэг хүнд зориулж хууль гаргах ёсгүй. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга нийгмийн, парламентын дархлааг бодож шийдвэр гаргах байх гэж өнөөдрийг хүртэл хүлээлээ. 

60 тэрбумтай холбоотой нийтийн сонсгол хийх саналыг Байнгын хороогоор оруулаад буцсан. Ерөнхий прокурорыг сонсоё гэсэн буцсан. Өнгөрсөн наадмаас хойш явсаар ийм байдалд хүрлээ. Тиймээс нэг хүнийг хамгаалахын төлөө парламент тарах нь утгагүй. Харин парламентаа бодоод нэг хүн нь албан тушаалаа өгөх нь ёс зүйтэй гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 53 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 26 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 36 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top