x

Хууль зүйн дэд сайдаар Г.Элбэгсайханыг, БХБ-ын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.23/ болж зарим томилгоог хийжээ.

Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов.

Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.

Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов.

1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. 

С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.

Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.

Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд  эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.

Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томилов.

С.Энхбаатар нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй Орос, англи хэлний мэдлэгтэй.  1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр төрийн албанд 13 жил ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Амжилт (43.242.243.42)
    Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн тавьжээ Браво. Одоо иргэний нисэхэд мэргэжлийн хүн тавиарай.
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.44.186)
    Ийм хүмүүс тавиад юу өөрчлөгдөхийн.
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top