x

Зээлээ эргэн төлсөн гишүүдийн нэрийг зарлав

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮ-ээс зээл авсан төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:

-2018 оны арваннэгээс арванхоёр дугаар сарын байдлаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, О.Батнасан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү болох У.Давхарбаяр нар зээлийн эргэн төлөлтөө хийсэн. УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар зэрэг гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээлээ бүрэн төлсөн. Харин “Түгээмэл түмэн хишиг” хэмээх УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компани 141 саяыг эргэн төлсөн байна. Мөн Б.Ундармаа гишүүн өнгөрсөн жил авсан 800 сая төгрөгийн зээлээ бүрэн төлсөн байна.

Арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүний О.Батнасангийн хамаарал бүхий компани 250 сая төгрөг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярын “Жаргалант Мах импекс” ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ 100 сая төгрөгийг тус тус төлөөд байгаа. ЖДҮ-ийн эргэн төлөлтөөр тус санд 30-40 тэрбум төгрөг цугларсан. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам тус сангаас авсан байдаг. Ямар учиртай мөнгө болох нь  тодорхойгүй байна. Тиймээс Баялаг бүтээгчдийн холбоо "Засгийн газрын бонд" нэрийн дор гаргасан 19 тэрбум 870 сая төгрөгийн мэдээлэл авахаар  хандана гэв.

Мөн Капитал банкны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  гомдол хүргүүлнэ. ЖДҮ-ийн зээлээр дамжуулж зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан "Капитал" банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид  зээл олгосон. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд  нарын 2017 оны аравдугаар сарын 10-нд байгуулсан гурвалсан гэрээ надад байна. Энэ гэрээ нь ЖДҮ-ээс “Капитал” банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ юм. Гэрээний 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги  хоёр тэрбум төгрөг нийлээд 47 тэрбум 447 сая төгрөг болж байна.

ЖДҮ-ийн зээл гэрээнд зааснаар таван жилийн хугацаатай.  Гэрээний хугацаа дуусахаар үл маргах журмаар нэг сарын дотор зээлээ буцаан санд  төлнө. Гэрээг биелүүлээгүй тохиолдолд алданги нь хоногийн 0.5 хувь гэсэн байна. Гэтэл эргэн төлөлтөө хийгээгүй байхад нь 2017 оны арванхоёрдугаар сарын 10-нд  Капитал банктай  дахин нууц гэрээ хийгээд өмнөх гэрээгээ хүчингүй болгосон. Үл маргах журмаар мөнгөө төлөх ёстой байтал дахин нууц гэрээ хийсэн гэсэн үг.  2017 оны аравдугаар сард  гэрээ хийхдээ өмнөх гэрээнийхээ алдангийг 0,014 хувиар бодсон байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхий сайдад хандаж, 2017 оны аравдугаар сарын 10-ны гэрээг цуцлах талаар гомдол хүргүүлнэ. Гэрээг шалгуулахаар АТГ-д  давхар хандаж байгаа гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.9.43.103)
    хэрэв энэ ждү-г гаргаж тавьагүй юм бол эд нар юун эргүүлж төлөх. уих-аараа нэгдэж идэж уугаад өөрсддөө зориулж хууль гаргаад, илрэвэл ийм хууль гаргаад хэн ч хариуцлага хүлээхгүй болгох хуулиа зохиогоод, улсын хүний 90 % нь ядуучууд болоод улс орон гадаадад боолын улсаар тунхаглах байсан. ямарч байсан илэрүүлсэн нь яамай.яасан хариуцлага хүлээлгэж болдоггүй албан тушаал вэ.эзэн чингис хаан шууд цаазалнаа. өвөг дээдсийн ухаанаа гээсэн улс ийм байдаг юм за юу.
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Баяр (202.9.43.29)
    Анхнаасаа энэ хулгайчуудад зориулж гаргаагүй зээл учраас бусад зээлтэй адил хүүтэйгээр мѳн жинхэн ЖДҮ-лэгчдийн алдсан цаг хугацаа бусад боломжуудын хохирлыг давхар тѳлѳх ёстой шүү манайхаан хулгайч гишүүдээс хохирлоо заавал тѳлүүлэх хэрэгтэй шүү одоо эд нарыг эргүүлэн татах асуудлыг шаардаж жагсацгааяа.
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Тийн ш дээ
      2019 оны 01 сарын 09
  • Зочин (150.129.143.113)
    Мөнгөө хүүтэй нь төлсөн биз дээ
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Уриалая (103.26.195.57)
    Ард түмнээ ажлын байртай болгох үүрэгтэй гишүүд өөрсдөө ийм зээл авч байгаа үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг, ёс суртахууны зөрчил бөгөөд огцороход хангалттай шалтгаан юм. Та нартай холбогдох байгууллага нь хариуцлага тооцох л байх. Харин одоо илүү том хулгайч нарыг дарахад хүчин зүтгэж, нүглээ нимгэлэхийг уриалая.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 13 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 16 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top