x

Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна

Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдал, эрх зүйн баталгааг хангах асуудал юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явах нөхцөлийг бүрдүүлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг тус яаманд энэ сарын 6-нд зохион байгуулсан байна. Хуулийн төслийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг хамгаалах хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлэх, хамгаалах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, хамгаалалтын арга хэмжээ авах нөхцөл, хэлбэр, хэрэгжилтийг нарийвчлан зохицуулахыг зорьсныг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан онцлог зохицуулалтуудаас дурдвал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хамгаалалтад авж буй зургаан субъектийн хүрээг 16 субъект болгон өргөтгөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд, дагнасан чиг үүрэг бүхий бие даасан байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр тусгасан нь чухал шинэчлэл болж байна. Хуулийн төсөлд хамгаалалтын есөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хугацааг тодорхой болгосон байна. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь нууцлалын өндөр зэрэглэлд явдаг тул уг мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар заажээ.

Энэхүү хууль баталснаар иргэд тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, прокуророос хараат бус байдлаар, бие даасан байгууллагад шууд хандаж хамгаалалт хүсэх боломж бүрдэхийн зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үнэн зөв явах, нийгэмд шударга ёс тогтоход бодитой үр нөлөө үзүүлэх юм.

Үүний үр дүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх бодитойгоор хангаж, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдэн, гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө сайжирч, иргэд хууль бус үйлдлийг айдасгүйгээр мэдээлэх, нотлох баримт бүрдүүлэхэд идэвхтэй оролцох нөхцөл бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top