x

Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Түүнээс хойш  бүтэн нэг сарын хугацаанд  Улаанбаатар хот “эзэнгүй” байна. МАН-ынхан хоёр тийшээ харж, хор найруулсаар Хотын даргын асуудал сар шинэтэй золгох нь бараг л тодорхой болчихлоо.  Уг нь энэ албан тушаалд гурван хүний нэр яригдаж байгаа. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар өрсөлдөж буй. Эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, тэднээс сонголтоо ч хийчихээд байгаа. НИТХ руу С.Амарсайханыг хотын дарга болгохоор нэрийг нь явуулсан байдаг. МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг зүтгүүлж, удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан.  Гэсэн ч С.Амарсайханыг НИТХ-ын гишүүд нь хүлээж аваагүй.

Удирдах зөвлөлөөс ирсэн нэрийн дагуу НИТХ хуралдаж, хотын даргыг сонгох байсан ч хурлын ирц бүрдээгүй юм. Тэгэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхынх нь халаасанд өөр хүний нэр байгаа гэсэн үг. Ийнхүү МАН-ын удирдах зөвлөл, нийслэл дэх МАН-ын бүлэг  хоёрын санал мөргөлдсөнөөс Хотын даргын томилгоо гацчихаад байна.

Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хотын даргыг сар шинээс өмнө томилох боломж харагдахгүй байна. Эрх баригч нам бүлэглэл хоорондоо эв зүйгээ ололцож чадахгүй бүгд л нэг нэр бариад зүтгүүлсэн байдалтай байна” гэв.

Мөн үүнээс гадна МАН-ын  улс төрийн зөрчил парламент төдийгүй яам, тамгын газарт ч түр орлон гүйцэтгэгч нарыг олноор бий болгоод байна. Гурван ч салбарын сайд , дэд сайдын асуудал тодорхойгүй байна. ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гээд сайд нарыг нь чөлөөлөх, томилох хуулийн хугацаа нь ч өнгөрчихөөд байгаа билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 19 цаг 11 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 19 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө...
Top