x

Ц.Цолмон: УИХ-ын даргын асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл өгсөн юм.

Ц.Цолмон"Хуулийн төслийг боловсруулаад, өргөн мэдүүлээд хэлэлцэх үе шат хуулийн дагуу зохицуулагддаг. Хэн нэгний хүсэл зоргоор болно, болохгүй гэдэг асуудал биш. Хууль тогтоомжийн, дэгийн тухай хуулиар зохицуулагддаг.

Хуулийн төсөл боловсруулсан хүн эхлээд Тамгын газарт хандана. Тамгын газар 3 хоногийн дотор бүрдлийг хянадаг. Хэрвээ хуулийн дагуу шаардлага хангасан гэж үзвэл УИХ-ын даргад өргөн мэдүүлдэг. Өчигдрийн хувьд зарим зүйл дутуу байсан. Жишээлбэл, хуулийн төслийг заавал файлаар авч parliament.mn сайт дээр нийтэлж, иргэдэд танилцах боломжийг олгодог. Тиймээс зарим зүйл дутуу байсан учир бүрдлийг нь хангуулсан. УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан, туршлагатай  хуульч мэргэжлийн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хуулийн төслийг шаардлага хангасан гэж үзвэл өргөн барьдаг журамтай.

Хуулийн төсөл өргөн барьсны дараа Байнгын хорооны дарга УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх эсэх саналаа ярьдаг. Даргын зөвлөлийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Ингэснээр УИХ-ын чуулганд танилцуулагддаг. Гишүүд санал гаргавал дараалалд нь өөрчлөлт ордог хуультай. Энэ дагуу л явагдана. Нэгэнт хуулийн төсөл өргөн барьчихсан бол хэлэлцэх нь УИХ-ын ажил. 

УИХ-ын даргын зүгээс энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа. УИХ-ын чуулган ч хуралдах боломжгүй байна. Нэгэнтээ хуулиар энэ асуудал яригдаад хэлэлцэгдээд явбал хуулийн дагуу шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эрка (202.126.89.187)
    Энэ гацаанаас гарахын тулд хуульгүй гээд ард олныг авч хэлэлцэхгүй байгаа юм чинь энэ хуулийн төслөө авч хэлэлцээд цааш явах нь зүйтэй.Одоо бол ард түмэн зогсохоосоо өнгөрсөн.Хугацаа сунжрах тусам аюултай байдал руу орно шүү дээ.Хурдан л шийдэх хэрэгтэй.Баахан дамжлагатай юм байна нэг хэсэгтээ л юм.
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 56 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 22 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top