x

Ерөнхийлөгч өө, одоо л УИХ-ыг тараая

УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсоод гурав дахь сартайгаа золголоо. Өчигдөр 2019 оны УИХ-ын эхний чуулган хуралдах байсан ч МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн намын бүлгээ хуралдуулна гэж завсарлага аваад гишүүдээ тараачихав. Гэвч МАН-ын бүлэг хуралдаагүй төдийгүй УИХ-ын нэгдсэн чуулган ч болсонгүй. Үнэндээ бол, чуулганыг хуралдуулахгүйн тулд худал хэлж арга саам хийсэн болж таарав.

Харин үдээс хойш ажил тарахын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад “УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах” тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 40 гишүүний өргөн барьсан хууль бус шаардлагыг хууль ёсны болгохын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “зэвсэг” болов. Уг хуулийн төслийг нэн яаралтай батлуулахын тулд “Нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх” заалтуудыг төсөлд тусгажээ. Ерөнхийлөгч өргөн барьсан боловч үнэн хэрэгтээ Засгийн газрын боловсруулсан төсөл л дөө. Харин У.Хүрэлсүх илт “ашиг сонирхлын зөрчилтэй” харагдахгүйн тулд мань хүнийг зарсан бололтой.

Гэвч өмнөх парламентын үед баталсан Хууль тогтоомжийн тухай хуулиар УИХ-аар батлан гаргаж байгаа хуулийн хэлэлцүүлэг “иргэдэд ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, судалгаа шинжилгээнд суурилсан байх ёстой” гээд хууль боловсруулах, өргөн барих үе шат, шаардлагыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Тухайлбал,

-Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгана(7.1)

-Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна (7.2).

-Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно (7.3)

-Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална (7.4)

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжид хэлэлцэх зарчим баримтална (7.5)

-Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хууль тогтоомжоор зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж болно(7.6) гэсэн байна.

Товчоор хэлбэл, тухайн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа боловсруулан батлах хууль тогтоомжийн Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж батлуулсны дараа энэ Үндсэн чиглэлд багтсан хуулийн тогтоомжийн төслийг дарааллын дагуу УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн үг. Онцгой тохиолдлоор Үндсэн чиглэлд багтаагүй хуулийн төсөл өргөн барихаар бол УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч биш, харин Засгийн газар өөрөө боловсруулж өргөн барихаар хуульд заасан байна.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг “хуулийн шаардлдага хангаагүй” гэж үзээд хүлээж авахаас татгалзсанд гайхах зүйл алга. Харин Ерөнхийлөгч маань ямар учраас Засгийн газрын өмнөөс хууль өргөн барьсан нь илүү анхаарал татаж байна.  

Уг нь "олонхиороо огцруулдаг хууль батлуулах" санааг анх У.Хүрэлсүх ч гаргасан юм биш, манай соошлынхан л шоглосон хэрэг. Гэтэл "арай ч тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ" гэсэн болгоныг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гүйцээж байна

Үндсэндээ өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын нэгдсэн чуулган хамгийн сүүлд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа. Ингэхэд “ЖДҮ”-ийн асуудал анх задрахад л “УИХ-ыг тараана” гэж амласан Ерөнхийлөгч маань одоо хүртэл яагаад энэ үгээ мартчихав? 60 тэрбумыг асуудал Ерөнхийлөгчийн санааг чилээж байгаа нь хэрэв үнэн бол М.Энхболд гэдэг ганц хүнтэй ноцолдохын оронд энэ сүлжээгээр байгуулагдсан УИХ-ыг бүхэлд нь тарааж байж шударга ёсыг тогтоох хэрэгтэй биз дээ. Хувьсгалын тохироо гэж үүнийг л хэлдэг байх.

Тэгэхгүй хуулийн байгууллага нь шалгаж тогтоогоогүй байхад “60 тэрбумынх нь цаашаа”, “60 тэрбумынх биш нь наашаа” гэж нэг хэсгийг яллаад, нөгөө хэсгийг нь хаацайлах эрх Ерөнхийлөгчид байх уу? Эсвэл ЖДҮ-чин Засгийн газрын хаацайлахын тулд 60 тэрбумын гэх хэрэг анх яагаад гарсныг ч мартчихсан уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Enhee (66.181.161.65)
    Enhkbold darga ni ajilaa uguud ih hural tarah heregtei uchir ni olon gishuud mungu ugaaj avilaga heel hahuuld avtsan jijig dund uildveriin sangiin zeel avch ashgalsan geed olon buruu zuil hiij mongoliin ediin zasagiig unagaj baina shuu dee hariutslaga tootsoj mongol ulsiin sand hurungiig oruulay
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    УИХ ТАРАХ НЬ НЭГЭНТ ЦАГ НЬ БОЛЖЭЭ...
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
    • эрдэнэбат бумбаа
      олон улсын хууль эрх зүй ёс суртахууны хэм хэмжээгээр хоёр сар гаран чуулганаа хийж чадахгүй гацаанд байгаа УИХ өөрөө тарах ёстой
      2019 оны 01 сарын 04
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 22 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top