x

Х.Баттулгын “эрс шинэчлэл”-ийн дүнд У.Хүрэлсүх ч үлдэхгүй

Шинэ он гарлаа. Хэрүүл уруул, үл ойлголцолтой 2019 оныг угтсан Монголын улс төр энэ жилдээ улам илүү бужигнаантай байх бололтой.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид хэлсэн үгэндээ иймэрхүү агуулгатай зүйл хэлчихэв.

Х.Баттулга бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч юм. Өмнө нь П.Очирбатаас хойшхи дөрвөн Ерөнхийлөгч он солигдохын өмнө ард түмэндээ хандаж 20 гаруй жил үгээ хэлжээ.

Шинэ он, сар шинийг угтсан тэдгээр Ерөнхийлөгчийн үг хэзээнээсээ бэлгэдэл, эв найрыг дуудсан утга бүхий байж ирсэн.

Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга зуунги, сандруу маягтай хөмсөг зангидан байж “…2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж хэлээ. Энэхүү “Эрс шинэчлэл”-ийн талаар амтай болгон л ярьж байна.

Ер нь бол  Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба цахим сайтдаа хашилт хийн түгээсэн энэхүү “Эрс шинэчлэл” гэж чухам юу хэлсэн бэ. Ямар үйл явдал болох вэ гэдэг дээр улс төрийн ажиглагчид тунгааж байх шиг байна.

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

“Эрс шинэчлэл” бол аль 2005 онд 15 мянган хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулж байсан С.Ганбаатар, Н.Дугар нарын хүмүүсийн тэргүүлсэн иргэний хөдөлгөөний нэр байсан. Тэр үед л Ерөнхийлөгчийн яриад байгаа “эрс шинэчлэл” хийгдчих боломжтой байсан гэсэн үг. Харамсалтай нь, тухайн үеийн төр, засаг “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тавьсан шаардлагуудыг хүлээж аваагүй.

Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 13 жилийн дараа энэ нэрийг “зээлдэн” байж мэндчилгээ дэвшүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч өөрөө “Эрс шинэчлэл” хэмээн нэрийдсэн болохоос биш энэ малгай дор өнгөрсөн 2018 оны дунд үеэс нэг “үйл ажиллагаа” явагдаад ирсэн. Энэ нь цаашид үргэлжилнэ.

Төрийн ордон, улс төрийн хүрээнд нэг зүйл он солигдож, Ерөнхийлөгч Х.Баттулга “…Эрс шинэчилнэ “гэж үгээ хэлэхээс хамаагүй өмнө нэг зүйл яригдах болсон. Удсан.

Тэр бол У.Хүрэлсүх М.Энхболдыг зайлуулах гэж байна. Яаж ийгээд албан тушаалаас нь унагаж таарна. Харин дараа нь У.Хүрэлсүх өөрөө унана гэж байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын “Эрс шинэчлэл”-ийн дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үлдэхгүй.

“Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ЗОЧИН (202.179.31.117)
    УИХ-ЫГ ТАРААЖ ТӨРИЙГ ТҮВШИН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ! МАН АМАЛСАН АМЛАЛТААСАА БУЦАЖ АРД ТҮМНЭЭ ХУУРЦГААВ??? МӨН МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТАГ .ТУСГААР ТОГТНОЛ.ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛД ХОР ХОХИРОЛ УЧИРУУЛСАН ХЭН БОЛОВЧ ХУУЛИАС ЗУГТАЖ ЗАВШДАГ ҮЗЭГДЭЛИЙГ ЗОГСООЖ ХАТУУ ШИЙТГЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ !!!
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    Хүрэлсүхийг ард түмэн сонгоогүй шүү дээ, эргээд сана даа та бүгд. Намд ганц суудал авчираагүй хүн
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Zzzz (66.181.161.80)
    Yu ch hiihgvi helehgvi aimhai golog shig ene nuhur hudlaa amnaas tsaashgvi um bna gdgiig svvliin 2 jil harlaa teneg uhna
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Баттулга ерөнхийлөгчөө дэмжинээ (64.119.18.186)
    Бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчөөс эмээдэг өөрөө хэний төлөөл юм чи. Монголын ард түмэн мэдэж сонгосон магадгүй хүссэн хүлээлт нь энэ байх. Ер нь завхарсан төрийг цэгцлэх дэг журам ёс зүйтэй болгох цаг болсон. Дураараа дургисан төрийн эрхийг авсан хулгайчдад төмөр нудрага үзүүлэх ёстой
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
    • Хэхэ энэ хулгайчаас эрс шинэчлэл хүлээж байгаа. Үхэр монголчууд хэхэ мэдлэгийн мэлмийгээ жоохон ч гэсэн нэн !!!!
      2019 оны 01 сарын 03
  • topor (172.58.23.141)
    Хүрэлсүхийг ард түмэн унагаахгүй байхаа итгэж байна
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
    • Хүрэлсүх
      Унагах хэрэгтэй.
      2019 оны 01 сарын 03
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 12 цаг 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 13 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 13 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 14 цаг 23 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 15 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 16 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 16 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 17 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 17 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 цаг 45 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 19 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 19 цаг 13 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 19 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 19 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top