x

Мартсанаас ЖДҮ яалаа?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “Хуралдан буй хилэн” нийтлэл baabar.mn-ийн нийтлэлчийн буланд тавигджээ. 6000 гаруй хүн хуваалцаж, 50000 гаруй удаа уншигдсан байна. Олон нийт ууртай байгаа нь үнэн бололтой. Харин хэнд, юунд уурласан юм бол?

Нийтлэлийн агуулга нь өнгөрөгч долоо хоногт жанжин Сүхийн талбайд зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал “зохион байгуулагчдаа айлгах” хэмээнд хүртэл зорилгоо биелүүлж, хувьсгалын тохироо бүрдсэнийг анхааруулав. Гэхдээ юуны төлөө, ямар хувьсгалд бэлтгээд байгааг уг нийтлэлээс төдийлөн ухаарсангүй. Ганц тодорхой байгаа зүйл гэвэл энэ хувьсгалд М.Энхболд гэдэг хүн асар их саад тотгор учруулж байгаа юм байна.  

“М. Энхболд даргаа! Энэ бүх хувьсан өөрчлөлтийн салхийг та хааж чадахгүй. Тэртээ холоос аравт аравтаараа угсрагдан ирж буй ард түмний хилэнгийн галт тэрэгний зам дээр хөндөлдөн хэвтсээр байвал энэ нь тэвчээр биш тэнэглэл болж хувирна” гэв.

Нийтлэлч ард түмний уур хилэн туйлдаа хүрээд буйн шалтгааныг,

-Дэлхийд эрэмбэлэгдэх газрын баялагтай ч, хүн амынх нь 30% буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу амьдрахыг хүсээгүй,

-Банканд байгаа нийт хадгаламжийн 98%-ийг хадгаламж эзэмшигчдийн 2% эзэмшдэг болж, тэдэнд зээлийн хүү төлөхийн төлөө амьдралаа зориулахыг ч төсөөлөөгүй,

-Нэг хүнд ноогдох газар нутаг, малын тоогоор дэлхийд 1-т жагсдаг ч, газар тариалан хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-д эрэмбэлэгдэж, хаалттай системийн үеэсээ долоо дордохыг ч бодоогүй,

-Гуравхан сая Монголчууд хүний хөгжлийн индексээр 103-т, хүн амын дундаж наслалтаар 194 орноос 129-д эрэмбэлэгдэж, 

-Хорт хавдрын өвчлөл болон агаарын бохирдлоос хордсон хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлэх гутамшигт байдалд орно гэж зүүдлээгүй,

-Шударга ёсны хүсэмжлэл 97% болон нэмэгдэж, Төрд итгэх иргэдийн итгэл 5% болон буурахад, ардчилсан хувьсгал хийсэн удирдагчид нь төрөөс дээгүүр авлигын МАНАН систем бүрдүүлэх хүйтэн санаа гарна чинээ санаагүй бизээ... гэсэн байна. Энэ мэдээж. Уурссан хүнд шалтаг олдоно. Гэхдээ М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас огцруулснаар үүнийг өөрчилж чадах болов уу?

Миний л мэдэхийн М.Энхболд гэдэг хүний 2008 оны сонгуулиас хойш сүүлийн 10 жилд зүтгэж зүтгэж хүрсэн албан тушаал нь өдгөө хийж буй УИХ-ын даргын алба. УИХ-ын бусад 75 гишүүний нэг адил ганцхан саналын эрхтэй, хуралдаан зохион байгуулдаг л хүн. Гэтэл Монголын төр тэр аяараа, төрийн гурван өндөрлөгийн хоёр нь, УИХ-ын 75 гишүүний 60 хувь нь нэгдчихээд энэ хүний эсрэг тэмцээд байдаг. Одоо бүр зорилгодоо хүрэхийн тулд “хувьсгалд” уриалж эхэллээ. Огцруулсныхаа дараа харин хэн нь юу хийх бол? Энд нэг л “но” байна.

Ердөө саяхан даа, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гээд “давхар дээл” яриад жагсаад, тэмцээд байсан МАН-ын нөхөд (Л.Оюун-Эрдэнэ ч бас байсан) огцроод орхингуут өөрсдөө засагт ороод давхар дээл өмсөөд суучихаж билээ.

Социализмын үед бид жил бүрийн тавдугаар сарын 1-нд “Майн нэгний” гэх сүрт жагсаалд аав ээжтэйгээ оролцдог байлаа даа. Социализм, коммунизмыг үндэслэгч Ленин, Маркс нарын хөргийг өндөрт өргөж, дэлхий нөгөө бөөрөнд байгаа “Сэм” ахыг элдэвлэсэн хоржин нь аргагүй зурагт хуудаснууд бариад империалист гүрнүүдийн эсрэг жагсдаг байв. Одоо ч гэсэн нэг тийм “МАНАН” гэсэн эзэн биегүй юмны эсрэг л жагсаад цуглаад, жагсаагаад цуглуулаад байх шиг. Харин Сэм ахын оронд М.Энхболд зурагт хуудасны гол дүр болов. Үүний хажууд багш, эмч нарыг жагсаал чинь жинхэнэ зорилготой, үр дүнгээ харсан жагсаал байсан юм шүү. Ядаж л “УИХ-ын даргыг огцруулья” гэдэг уриатай жагсаал хийвэл илүү үр дүнд хүрэх гээд байна. Мартсанаас ЖДҮ яалаа?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ЖДҮ яах вэ жигжиднямаа яасан бэ? (103.26.195.57)
    ЖДҮ яах вэ жигжиднямаа яасан бэ?
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.20.52)
    Энхболдыг огцруулаад луйварчид дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх юм бна даа. Төрийн толгойд луйварчин хорчин цадаж ханадаггүй бирд гарсаны хор уршиг ч гарч бна даа. Үнэн ялах болтугай!
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (92.104.17.187)
    Сэмуун сэтгуулч та тэртэй тэргуй уймарсан бухимдсан ард тумэнд юу хэлэх гээд байгаа юм бэ. М Энхболдын огцруулж гараагаа эхэлнэ. Ер нь бид ингэж эхлэхгуйгээр еерт чинь еер ямар санал байна, туунийгээ л хэл. Тумнээс битгий ядарсан ядуу ард тумний трахита угаагаад бай.
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Үнэн үг (182.160.35.250)
    Нээрээ ЖДҮ-чид яаваа???? Оюун-Эрдэнийн болон хамтрагч нарынх нь жагсаал яг үнэндээ ЖДҮ-чдыг хамгаалах жагсаал байнаа.М.Энхболдыг ордон дотор эрэн хайж явагсад дотор Дорнодын толгой ЖДҮ-чин Болорчулуун тоон дотор үсэг гэгчээр л явж байсан.ЖДҮ бол Ард түмний хөрөнгө,баримт нотолгоотой хулгайлсан нь үнэн.Шудрага ёс гэж байгаа бол эхлээд Ждү-чдыг шийдээд,Дараа нь Энхболдоо хөөх хэрэгтэй.Ер нь ЖДҮ-аын хулгай илрээд өндөр авмагц,Миеэгээ ноцох жүжиг эхэлсэн нь маргашгүй үнэн.
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.117.16)
    erguu setguulch ner zuusen hulsnii bicheechid helhed jidu irgen tulugdsun haraal idsen enhbold chin ene buhnii chin ehlel gd hed heluuleh gsen pizda we ene sitiig mi enhbold ajiluuldag bololtoi
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.34.209)
    2019 он аргагүй л шинэчлэлийн жил болох нь дээ.Эрс шинэчлэлийн удирдагч Батзандан тэргүүтэй залуучууд санасандаа хүрэх л хэрэгтэй.Өнгөрсөн 28 жилд бий болсон бохир хөрсний зузаан давхрагыг яанадаа гэж ард түмэн өдрийн бодол шөнийн зүүд болж байсан чинь харин олон шинэ сэтшэлгээтэй олон залуус сууж үл чадан тэмцэж эхэллэ.Тэхдээ эдгээр сэтгэгчид их хуралд байгаагүй бол хичнээн сэтгээд нэмэргүй байсан.Ерөнхий сайд нь уриалж хуучин арга барилаа өөрчлөх ахмад хүмүүс ч олон гарч ирлээ.Ингээд нөхцөл бүрдэж байна.Бид дэлхийд гайхагдах хэмжээний баян оронд дөнгөж гуравхан саяулаа ядуу зүдүү амьдарч тэдний анхаарлыг татаж байна.Хэсэг бүлэг хүмүүсийн идэмхийгийн гайгаар ард түмэн ядуурч эрхээ эдэлж чадахгүйд хүрсэнийг олон баримтаар нотлох боллоо.Одоо тэр бүлэг луйврыг илрүүлж зогсоох цаг ойртсоныг бид мэдэрч байна. Төрд алба хааж байгаа алдаа гаргасанъулс төрчид маш элэгсэгээр бууж өгөх нь зүйтэй.Алдаа олон түмнээр шахуулж биш өөрөө ойлгодог удирдагч гэдгээ Энхболдоос эхлээд харуулах биздээ.
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • роро (59.153.114.59)
    Монголчуудыг тэнэг гэж боддог нөхдүүд сошиалаар ЖДҮ ах вэ Жарантэрбум, Энхболд л гэнэ, яг үнэндээ Энхболд зайлах нь тодорхой харин ЖДҮчид бол олон мянган бизнес эрхлэгчдийн боломжийг хааж эхнэрүүдийнхээ нэр дээр авсан луйвар гэмт хэрэг мөн. Одоо бүр дээрэмчдийг өмгөөлдөг коммунист бацаанууд нь сошиалаар ард иргэд рүү заналхийлэх боллоо. ЖДҮ Жарантэрбум бол хоёулаа гэмт хэрэг. Цаг хожих гэсэн арга.
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • TJ.SUREN (202.9.45.207)
    JDU-iin zeel yah be uchir oldono.TUUND SANAA ZOB. TUUNEES TOM ASUUDAL E-diin bulegg baigaa BAIGAA UM BISH UU.
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.149)
    Хуцаад байгаарай хулгайчаа чи ѳѳрѳѳ хамсаатан нь юм байлаа шдээ 60терубумын асуудлыг эвлүүлэг
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 17 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top