x

НИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

Улирч буй оноо үдэж, учран золгож буй шинэ оноо угтах энэ мөчид Та бид ажил, амьдралынхаа алдаа, оноог цэгнэж, амжилт бүтээлээ бататгаж, ирээдүйд хийх ажлынхаа зорилго, зорилтыг тодорхойлдог уламжлалтай билээ.

2018 онд нийслэлийн ИТХ иргэд, оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээс эхлээд иргэдийнхээ санал гомдлыг барагдуулах, оролцоог хангах хүрээнд нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаа, газар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, агаар орчны бохирдлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн чадавхийг сайжруулах олон ажил эхлүүллээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчдын ажлыг илүү ил тод, нээлттэй, авлига хээл хахууль, хүнд сурталгүй, бүтээлч байлгах хүрээнд төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Цаашид нийслэл хотын иргэд, оршин суугчдын амьдрах орчныг илүү тухтай болгох хүрээнд хот төлөвлөлтийг судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх үүднээс Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулахаар ажиллаж байна.

Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хотыниргэнк (202.9.43.8)
    Намтар түүхийг нь сайн судлууштай бүх нийтээрээ хотын даргаа сонговол тарна шуналгүй нэр цэвэр байх естойк
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    насаараа хувийн наймаа хийсэн гар хөгширсөн хойноо гэнэт төрийн албан хаагч болж ах дүүгийнхээ компанид төрийн хамаг тендрийг хамж өгдөг үлгрийн эхлэл
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    новшийн газар, тендрийн наймаачин
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.26.193.234)
    МАН-гарууд МОНГОЛООР ТОГЛОЖ, ДОРОМЖЛОХОО БОЛЬЖ ҮЗ. . ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ АМАРСАЙХАН ХОТЫН ДАРГА БАЙХ ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ...
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 14 цаг 3 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 14 цаг 11 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 14 цаг 21 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 27 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 14 цаг 31 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 14 цаг 35 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 15 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 17 цаг 2 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 цаг 31 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 17 цаг 36 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 17 цаг 39 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 17 цаг 43 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 18 цаг 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 18 цаг 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 19 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 20 цаг 12 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 20 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 20 цаг 33 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 20 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top