x

М.Энхболд: Монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе. Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид, нэн түрүүнд баясгалант хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.

Шинэ оны сэтгэл сэргээсэн гэрэлт өнгө, алдрай үрсийн минь сүлд модтойгоо ижилссэн баяр жаргал хамгийн сайхан байдаг билээ. Монголын ирээдүй бол хүүхдүүд юм. Тиймээс шинэ онд хүүхэд бүрийг хайр хүрээлж байг гэж ерөөмөөр байна.

Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.

Хүүхдийг зөв хүмүүжилтэй, эрхэм ёс суртахуунтай, эрдэм боловсрол тэгш иргэн болгож хүмүүжүүлэх, тэдний өсөн торниж, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, ядуурал хүчирхийллээс хамгаалах чиглэлээр 2019 онд илүү ихийг хийж, томоохон үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал юм.  

Монгол Улсын Их Хурлаас “Хүүхдийн мөнгө”-ний хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол баталж,хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэн, “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улсын маань эдийн засаг хямралын цаг үеийг гэтэлж, 2016 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 6.4 хувьд хүрлээ. Үүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэснийг бахархан тэмдэглэж байна. Ирэх онд төр засгаас хувийн хэвшлээ дэмжиж, тэдний баялаг бүтээх эрмэлзлийг бадраасан сайхан жил болоосой гэж хүсэж байна.

Ажлын байр аль болох олноор нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх таатай боломж бүрдэж, зээл дэмжлэг жинхэнэ эзэддээ хүрч байх нь чухал бөгөөд энэ талаар төр засаг онцгой анхаарах шаардлагатай байгаа.

Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ.

Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.

Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.

Шинэ оноо угтах баярын энэ мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, урт нас, дунд үеийнхэн, залуус багачууддаа амжилт бүтээл, итгэл эрмэлзлийг ерөөе.

Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

2019 он айл бүрт өнгө гэгээ, хүн бүхэнд баяр жаргал авчрах болтугай.

Сайхан баярлаарай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА       МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Батаа (202.9.42.198)
    Манан байхад боломжгүй шүүдээ бүү хошигруул одоо хууртахгүё бид заааа
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Тунгалаг (202.9.43.8)
    Баярлалаа Энхболд даргаа ерөөлөөр болог
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Munkhjin1212 (66.181.161.4)
    Ta nr cn ymr neg yumnda hed tuulshiltai umbe?
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Монгол (202.126.88.42)
    uheeech ynhan pisda min haa saigui unelsen gazar shoroo min ugui bolloo chinii achaaar chamaaas guiy chi zvgeer uhcheech thuuu.!!
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.103.139)
    Энэ одоо хаана хэзээ ингэж зураг авахуулсан юм болоо одоо энэ хүнийг оруулах газар байхгүй л баймаар юм
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.42.159)
    Зайлаач ээ энхболдоо
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.99)
    ene hvn mongolchuudiig basaj doromjilj hanaagvn baihdaa mongolchuudiin hoich ireedvid yu vldeej bga bolood hvvhdvvded bayr hvrgeed baina neg l oilgohkv ym
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Zochin (64.119.21.223)
    Zail zail
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • зочин (64.119.25.165)
    ...дэвшүүлэхийг хүсэж байна гэнэ. Шууд дэвшүүлье гэвэл яасан юм. Мөн ... ерөөмөөр байна гэнэ. ... ерөөе гэж болохгүй юм уу. УИХ-н дарга маань нэг л өөртөө итгэлгүй ярьж байна уу даа.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • gutschi (64.119.23.28)
    eleg negt gene uu huue bi cham shig hujaagiin huu bish , eleg ondoo ! chamaig ch eleg ondoog 20-30 jil harlaa muu luivarchin min gahainuud min
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • baja (64.119.23.146)
    zail
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Монгол Иргэн (103.26.193.234)
    БИТГИЙ БАЛАЙР.. ЗАЙЛЖ ҮЗ ДЭЭ
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 34 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 7 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 17 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top